
Талын хясаан мөөг нь тал, нам дор газар ургасан унанги моддын бие, хожуул дээр 9, 10 дугаар сард ургадаг. 4-8 см хавтгай, ирмэг нь эргэсэн, шаравтар, шар-хүрэн, саарал- малгайтай, нарийн гөлгөр хөлтэй, шар, улаан-буурал өнгөтэй. Махлаг эд нь цагаан юм уу шар, зузаан, хөл нь бага зэрэг хазгайдуу байрласан, Залуу мөөг нь 4 см урттай, 2 см өргөнтэй, махлаг, бөөрөнхийвтөр хэлбэртэй байдаг.
Энэ мөөгний нэг төрөл болох хаан хясаа мөөгийг тариалдаг.
Чойжилсүрэн Зана Овогт
Сэтгэгдэл үлдээх