
Хүрээт цагаан ХХК мөөг тариад даруй 3 жил болжээ. Энэ хугацаанд алдсан, оносон нь их бөгөөд хэдийгээр мөөг тарих газрын авлага орос, англи, хятад хэлээр интернэтэд маш их бий ч монголоор Х.Алтанцэцэг докторын Хясаан мөөг тариалах ба боловсруулах технологи номыг эс тооцвол өөр материал байхгүй. Бид монголчуудынхаа хүнсний байнгын хэрэглээнд мөөг хэмээх байгалийн гайхамшигт энэ зүйлийг оруулж ирэх, хэн бүхнийг элдэв химийн хольцгүй идээ ундаа зооглоосой, өрхийн орлогоо нэмэгдүүлээсэй гэж хүсч, өөрдсийн хэрхэн мөөг тарьж буй туршлагаа та бүхэнтэй цуврал хичээлээр хуваалцахаар шийдэв. Бид ердийн болон хаан хясаан мөөг хэмээх 2 төрлийн мөөгийг хэрхэн тарихыг видео хичээлээр 30 гаруй цувралаар заах болно.
Ердийн хясаан мөөг

Хаан хясаан мөөг
Чойжилсүрэн Зана Овогт
Сэтгэгдэл үлдээх