
Нимбэгний адил хурц шар малгайтай энэ хясаан мөөгийг бас алтан малгайт гэж ч нэрлэдэг ба Хясаан мөөгний овгийн хамгийн үзэсгэлэнтэй төрлийн нэг юм. Нэг таваас олон тооны давхарласан мөөг ургадаг. Жаахан харамсалтай тал нь "алтан малгай", хөл нь эмзэгхэн учир зөөж, тээх, боловсруулахад амархан хугарч бутардаг. Хурц содон үнэртэй ба энэ мөөгөөр хийсэн хоолноос самарны амт амтагддаг. Байгальд Алс дорнодын чийглэг ойд хайлаас болон хуурайшиж хатсан модонд ургадаг.Хус, царс, улиасан ойд ч ургасан нь таардаг. Умард Америк и Ази тивд өргөн тархсан. Алс дорнодын бүс нутагт хус, царс, улиасны үртсэн дээр тарьдаг. Мөн улаан буудайн сүрэл, эрдэнэ шишийн хальс, хөвөнгийн хаягдлыг ашиглан ургуулдаг. Энэ мөөгний биологийн идэвхт чанарыг дараахь томъёгоор бодож гаргадаг. ИЧ (идэвхт чанар)= МЖ (Шинэ мөөгний жин)/ХЖ (хуурай хөрсний жин). 21-27°хэмд ургадаг, — 21-29°хэмд соёлдог, ургац хоорондын зай 10-14 хоног.
Чойжилсүрэн Зана Овогт
Сэтгэгдэл үлдээх