
Хясаан мөөг нь тариалалт, амт чанараараа бүхий л таримал мөөг дотроос зөвхөн шампиньон хэмээх цагаан мөөгний дараа ордог бол хясаан мөөгний төрөл дотроос Хаан хясаан мөөг хэмээх энэ төрөл нь шампиньон мөөгнийхөө урд гишгэдэг учир Европын хаад зоог гүнцэгтээ тусгайлан захиж таалан болгоодог байжээ. Хаадын зоогийн ширээнд залардаг байсан учир ийм нэр авчээ. Малгай нь 40-80 мм голчтой байдаг ба ховорхон тохиолдолд 25 см хүрдэг. Залуу мөөгний малгайн орой нь овгор, хүрээ нь юүлүүр юм уу тэгш бус, өнгө нь гүн хүрэн хүртэл байдаг. Хөл нь бортого хэлбэртэй, урт нь 50, зузаан нь 25 мм байна. Байгальд бол Өмнөд Орос, Европ, Хойд Америк, төв Азийн нутаг дэвсгэрт ургадаг. Адил төстэй мөөг байдаггүй. Маш сайхан амт, хурц үнэртэй, европ, хятад зоогонд гайхалтай зохицдог.
Хүрээт цагаан ХХК туршилтын тариалалт хийсэн нь амжилттай болсон болно.
Чойжилсүрэн Зана Овогт
Сэтгэгдэл үлдээх