Оросын микробиологчдын өвлийн улиралд бага хэмд, агаар дутмаг нөхцөлд тарихаар гаргаж авсан төрөл. Энэ төрлийн мөөгийг хүйтнээр цохиж тавыг нь соёлуулах шаардлагагүй. Малгай махлаг, 15-20 см, өнгө нь хар саарлаас саарал, хар өнгөтэй, хөл нь хатуувтар, хэлбэр зөвтэй хамгийн үзэмжтэй төрлийн нэг. Гэхдээ үрсэлгээ нь удаан ургадаг. Нэг тавнаас 30 хүртэл малгай гарч ирдэг. Улаанбуудайн сүрэл, наранцэцгийн ишинд сайн ургадаг. Хөрсөө 70 хувь хүртэл чийглэх шаардлагатай, нийт хөрсний 4 хувьтай тэнцэх үрсэлгээ суулгана. Ургах нөхцөл нь агаарын хэм +8-+22, чийглэг 60-65, нүүрсхүчлийн хэмжээ 5,000-20,000 ррm, байрыг 1 цагт бүрэн салхилуулах, гэрэл шаардлагагүй, 10 кг бутнаас 2-2,5 кг ургац өгдөг.
Чойжилсүрэн Зана Овогт
Сэтгэгдэл үлдээх