
БНХАУ-ын эрдэмтдийн гаргаж авсан Хар хунтайж буюу АК 650 хэмээх омог нь маш түргэн ургадаг, хадгалалт, тээвэрлэлт сайн даадаг, шилбэ, малгай нь махлаг, цэмцгэр. Ургах орчноосоо шалтгаалж өнгө нь хар саарлаас гүн хүрэн болж хувирдаг. Малгайн хэлбэр дугуй, 6-12 см болж томордог, багц дахь малгайн тоо цөөн, богино шилбэтэй.Энэ төрлийн мөөг нь задгай, битүү орчинд аль алинд нь модны үртэс, навчит модны хожуул, арвай, наранцэцгийн иш, улаан буудайн сүрлийг 12-14 хоногт идэж амархан ургадаг. Мицель ургах орчин нь агаарын чийг 70%, хэм + 20+24. Хөрснийхөө 3 хувьтай тэнцэх үрсэлгээ суулгадаг. Анхны тав гарч ирэнгүүт өрөөний хэмийг +8…хүртэл буулгаад ахин өсгөж +15…+20 хүргэнэ. Энэ үед агаарын чийг 80-85 % байх ба 10-12 цагийн турш 1 м2 талбайд 80-150 люкс гэрэл өгнө. Ургац хоорондын зай 7-14 хоног, ургалтын хугацаа 7-8 өдөр 10 кг хөрснөөс 1.5-4 кг мөөг хураана.
Хүрээт цагаан ХХК 2018 оны 9 сараас тариалж буй.

Чойжилсүрэн Зана Овогт
Сэтгэгдэл үлдээх