
Монголоор хясаан, оросоор вешенка, устричный гриб, англиар Cuitivated tree-oyster, Cuitivated oyster mushroom, шинжлэх ухааны нэршил Pleurotus гэдэг.
Энэ мөөг нь Өмнөд мөсөн тивээс бусад бүх тив, эх газарт үхсэн модны холтос, гол, амьд модны ялзарч хөгцөрсөн гадаргуу дээр ургадаг. Иш нь малгайн хажуу талдаа байрлах ба далайн хясааны хэлбэр бүхий малгай нь багц болон давхарлан ургадаг. Малгайн өнгө нь орчны хэмээс шалтгаалан тав болон гарч ирэхдээ тас хараас хөхөлбөр саарал өнгөтэй байдаг. 8-20 см хүртэл томрох бөгөөд шим тэжээлээ бүрэн хуримтлуулах хэмжээ нь 8-10 см. Энэ мөөг нь таримал болоод даруй 100 гаруй жил болж буй, шүүслэг, амтлаг, онцгой сайхан амттай. Зэрлэг хясаа мөөг нь ургах орчноосоо шалтгаалан 30 орчим зүйл байдаг ба үүнээс 10 гаруйг нь тарималжуулжээ. Эдгээр зүйлээс Монголд зөвхөн ердийн (Pleurotus, обыкновенная ), хаан (eryngii, королёвская)-г тариалаад байна. Хаан хясаан мөөг 2018 оны 1 дүгээр сараас худалдаанд гарч эхэлнэ. Бид юуны та бүхэндээ хясаан мөөгний зэрлэг болон таримал төрлүүдийг танилцуулах ба цуврал хичээлээр ердийн болон хаан хясаан мөөгийг хэрхэн тариалах талаар заах болно.



Намрын 615 хэмээх омог. Хятадад гаргаж авсан.
Чойжилсүрэн Зана Овогт
Баярбилэгт (Ph)
Сэтгэгдэл үлдээх