Хясаан мөөгтэй хоолны жорууд
Мөөгтэй шөл
Орц: 100 г шинэхэн мөөг, 1 жижиг сонгино, 1 шөлний концентрат, аяга ус, 1 өндөгний шар, 2 халбага гурил, 1 халбага тос, аяга ногооны шөл, аяга цөцгий, давс, перец.
Мөөг, сонгиноо цэвэрлээд жижигхэн хэрчиж усанд шөлний концентраци хийж буцалгаад дээрээс бусад найрлагаа хийж сайтар хутгаад дахин буцалгаж бэлэн болгоно.
Гоймонтой мөөгтэй шөл
Орц: 250 г мөөг, 40 г масло буюу маргарин, 150 г гоймон, хагас аяга цөцгий, петрушка, 2-3 ширхэг бөөрөнхий хар перец, давс.
Мөөгөө жижигхэн хэрчинэ. Сонгиноо үрүүлийн хамгийн томоор үрнэ. Эдгээрийг маслонд хуураад 1,5 л ус хийж, амтлаад 15 минут буцалгана. Шөлөө цөцгийгөөр амтлаад тусад нь болгосон гоймонг дээрээс нэмнэ. Петрушка шөлөн дээрээсээ хийнэ.
Цөцгийтэй хясаан мөөг
Орц: 0,5 кг хясаан мөөг, нэг сонгино, аяга цөцгий, нэг халбага гурил, давс, перец.
Мөөгийг цэвэрлээд 2 аяга усанд буцалгана. Мөөгөө шүүж аваад нарийхан хэрчинэ. Мөөг чанасан усыг шөл болгон ашиглана. Сонгиноо жижигхэн хэрчинэ. Хэрчиж жижиглэсэн мөөг, сонгино дээрээсээ 2 халбага ус хийж таглаад 1-2 минут халаана. Цөцгийндөө гурилаа хийж хутгаад давс, перецээр амтлаад мөөгөн дээрээсээ хий₮ж, таглалгүйгээр 3 минут буцалгаж өтгөрүүлнэ.
Бяслагтай хясаан мөөг
Орц: 200 г хясаан мөөг, нэг сонгино, 2 халбага яншуй, 3 халбага масло, 2 аяга жижиг дөрвөлжин хэрчсэн булочка, үрсэн бяслаг, давс, перец.
Тосолсон хайруулын тавганд мөөгөө малгайг дээш харуулж хийгээд амталж, сонгино, яншуй хийнэ. Нэг минут хиртэй халаана. Булочкаа маслонд 2 минут хүчтэй гал дээр жигнэж, хутгаад, дараа нь бяслагаа нэмнэ. Эдгээрийг мөөгөн дээрээ хийж, 3-4 минут таглалгүйгээр гал дээр байлгана.
Хиамтай, өндөгтэй хясаан мөөг
Орц: 2 зүсэм хиам, 1 халбага тос, 100 г мөөг, 1 өндөг, яншуй, давс, перец.
Хиамаа жижиг хэрчинэ. Мөөгөө угааж, жижиглэн хэрчээд, тос нэмээд давс, перецээр амтлаад дунд зэргийн гал дээр 2-3 минут таглаж болгоно. Дараа нь хиамаа хийж хутгаад дээрээс нь хутгасан өндөг хийнэ. Таглаатай, 2-3 минут дунд зэргийн гал дээр болгоно. Ширээнд тавихын өмнө дээрээс нь яншуй хийнэ.
Загасны махтай хясаан мөөг
Орц: 500 г загасны мах, 2 халбага ургамлын тос, 100 г мөөг, нэг сонгино, 2 халбага үрсэн бяслаг, нимбэгний шүүс, давс, перец.
Загасаа угаагаад нимбэгний шүүс, давс, перецээр амтална. Тостой хайруулын тавганд загасаа хийж дээрээс нь хэрчсэн мөөг, сонгино, амтлагч, бяслаг, масло хийгээд хүчтэй гал дээр 6-8 минут жигнэж болгоно.
Тахианы махтай хясаан мөөг
Орц: дунд зэргийн хэмжээтэй тахиа, масло, 200 г мөөг, нэг аяга шөл, 1 сонгино, давс, перец, яншуй, гоньд.
Тахианы махыг хэрчиж жижиглээд тосонд хуурна. Мөөгөө хэрчиж сонгины хамт 1-2 минут хүчтэй гал дээр жигнэнэ. Тахиан ымахан дээрээс мөөгөө хийж нэг аяга шөл нэмээд амтална. Дунд зэргийн гал дээр 15-20 минут болгоно. Тавгалсны дараа дээрээс нь ногоо үрж хийнэ.
Шарсан хясаан мөөг
Орц: 10 ширхэг дунд зэргийн хэмжээтэй хясаан мөөг, 3 халбага олеи, 20 г масло, 10 зүсэм талх, 30 г ургамлын тос петрушка, давс, перец.
Мөөгөө угааж, шилбийг нь салгаж цэвэрлэнэ. Олеиг маслотой хамт халааж дээрээс нь мөөгний малгайг хийж хоёр талаас нь 3 минут шарна. Хайруулын тавганд масло хийж талхыг жигнэнэ. Халуун талхан дээрээ мөөгөө тавьж давс, перецээр амтлан, петрушка үрж хийнэ. Улаан лоолийн салаттай хамт идэхэд амттай.
Чинжүүн доторхи мөөг
Орц: 500 г мөөг, 4-5 ширхэг улаан буюу ногоон чинжүү, нэг жижиг сонгино, 4 халбага олеи, амтлагч ногоо, 4 халбага жигнэсэн будаа, 2 өндөг, 2-3 помидор, 40 г ургамлын тос буюу масло, давс, перец.
Чинжүүг бүтнээр нь буцалж байгаа усанд хийж 5 минут буцалгана. Чинжүүгээ гаргаж хүйтэн усаар зайлаад доторхи үрийг нь цэвэрлэнэ. Жижиглэж хэрчсэн мөөг, сонгиноо халаасан олеинд 4 минут хуурч дээрээс нь жигнэсэн будаа, жижиглэж хэрчсэн ногоо, өндөг нэмж даөвс, перецээр амталж бүгдийг нь хольж сайтар хутгана. Үүгээрээ чинжүүг дүүргээд масло хайлуулсан хувинд өрж тавиад дээрээс нь хальсыг нь авч, жижиглэж хэрчсэн улаан лооль тавьж хувинг таглана. Шарах шүүгээнд 20 минут битүү жигнэнэ. Талхтай хамт иднэ.
Мөөгтэй банш
Орц: 400 г мөөг, 400 г гурил, аяга халуун ус, 3 халбага олеи, сонгино, 2 халбага үрсэн талх, давс, перец, өндөг, масло.
Баншны гурил зуурна. Жижиглэж хэрчсэн мөөг, сонгиныг олеинд хуурч, дээрээс нь үрсэн талх, өндөг хийж хутгаад амтална. Гурилаа элдэж бэлдсэн шанзаа хийж чимхэнэ. Баншаа жигнэж гаргаад таваглаж дээрээс нь тос хийж өгнө.
Мөөгтэй омлет
Орц: 350 г мөөг, нэг жижиг сонгино, 2 халбага олеи, давс, перец, масло, 4 өндөг, 2 халбага сүү, петрушка, ногоон сонгино.
Угаасан мөөгийг нимгэхэн зүсээд, сонгиныг жижиглэж хэрчинэ. Халаасан олеинд мөөг, сонгиныг хийж хуураад дээрээс нь масло, давс, перец нэмж амтална. Өндөгөө сүүтэй хольж хутгаад хайруулын тавганд халаасан тосонд хайрна. Дээрээс мөөгөө жигдхэн тарааж хийнэ. Мөөгтэй омлетоо тавган дээр тавиад дээрээс нь ногоогоор чимж, төмс, байцааны салаттай хольж өгнө.
Цөцгийтэй хясаан мөөг
Орц: 750 г мөөг, сонгино, 5 г масло буюу маргарин, давс, перец, нэг аяга исгэлэн цөцгий, петрушка буюу копер.
Мөөгийг шилбэтэй нь хамт хэрчинэ. Жижиглэж хэрчсэн сонгины хамт халуун тосонд хуураад давс хийж шүүс нь ууршиж дууссаны дараа цөцгий хийж зөвхөн нэг удаа буцалгаад перецээр амталж петрушка буюу копер дээрээс нь үрж хийгээд төмстэй хамт өгнө.
Сэтгэгдэл үлдээх