2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
The Future Is Fungi

The Future Is Fungi
How Fungi Feed Us, Heal Us, and Save Our World

/номын товч агуулгаас.../

Цаг үеэ олсон энэхүү ном нь мөөгний агуу ертөнцийн тухай, тэдгээрийг хэрхэн хоол хүнс, эм, сэтгэцэд нөлөөлөх эм, байгаль орчныг нөхөн сэргээхэд ашгладаг тухай төрөл бүрийн ашиг тус, хэрэглээг ойлгохыг эрэлхийлсэн хэн бүхэнд зориулагдсан бүтээл болжээ.

Мөөгний хаант улс, устаж үгүй болсон 5 томоохон үйл явдлыг бүгдийг нь даван туулж чадсан байдаг. Тэд нэн чухал экосистемийг дэмжиж, шим тэжээлийг дахин боловсруулж, өргөн уудам газар нутаг дахь ургамлуудад дамжуулах бөгөөд мөөгөөр дарс, шоколад, талх, угаалгын нунтаг, пеницилин зэрэг орчин үеийн амьдралын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд үүргээ гүйцэтгэсээр иржээ.

Өнөөдөр экологи, нийгэм, оюун санааны хямралын энэ үед мөөг нь махыг орлох бүтээгдэхүүн болж түүнийг үлэмж ихээр тариалах, анагаах ухааны шинэ эх үүсвэрийг бий болгох, тогтвортой биоматериал үйлдвэрлэх, тэр ч байтугай бидний хамтын ухамсарыг өргөжүүлэх зорилгоор бүтээгдэж байна.


The Future Is Fungi бол энэхүү мөөгний нууцлаг ертөнцийн бүрэн танилцуулга юм. Хоол хүнс, анагаах ухаан, сэтгэцэд нөлөөлөх эм, эрүүл мэнд, байгал орчныг нөхөн сэргээх гэсэн үндсэн чиглэлээр тэдний өнгөрсөн, одоо болон ирээдүйд үзүүлэх нөлөөллийг судлах нь мөөгний орчин үеийн амьдралын үндэс суурийг хэрхэн бүрдүүлснийг харуулж байна.


Арван найман мөөгний дүр төрхийг агуулсан зохиолч Майкл Лим, Юн Шу нар төрөл зүйл тус бүрийг анагаах ухаан, хоолны зориулалтаар ашиглахын зэрэгцээ түүх, домог зүйд тусгажээ. Энэхүү гоёмсог зурагтай ном нь байгаль дэлхий, бие биетэйгээ болон өөртэйгөө харьцах харилцааныхаа талаар илүү гүнзгий ойлголттой болох урилга юм. 

Мэдээллийг бэлтгэн оруулсан:
ganbat
2023-03-23 20:26:40 429 0
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/
Холбоотой мэдээ