2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Muug.mn сайтаас эрхлэн гаргадаг МӨӨГТЭЙ ЯРИА - мөөгний тухай цуврал подкаст

Muug.mn вэб сайтыг үндэслэгч миний бие мөөгний тухай олон шинэлэг контент агуулгуудыг бүтээхийг эрмэлзэж явахдаа видео контент бүтээх, тэр дундаа зөвхөн мөөгний тухай ярьдаг подкастуудыг цувралаар хийвэл тун хэрэгтэй контент болох юм гэсэн санааг бодож эхэлсэн юм.

Учир нь манайд мөөгний талаар цахим орчинд агуулга нэн хомс байдаг тул тэр бүх хэрэгцээг дан текст зургаар хангаж барахгүй бөгөөд салбарын тоотой хэдхэн эрдэмтэд, судлаачид байгаа тул нэг дор уулзаж илүү их агуулгыг шингээсэн, тэдний хамт бүтээх манай сайтын хувьд, мөөг сонирхогч бидний хувьд, цаашлаад ирээдүйд үнэ цэнтэй контент болно гэж төсөөлсний үндсэн дээр 2021 оны 1-р сараас "МӨӨГТЭЙ ЯРИА" цуврал подкастынхаа бэлтгэл ажилд орсон билээ.

Ингээд дуншиж дуншиж анхны дугаараа нэгэн эрхэм зочинтойгоор хийсэн. Тэр хүн бол яах аргагүй Монгол улсад мөөгний салбарт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан, сайт нээгээд мэдээллээ оруулж чадахгүй яваа намайг анх тоон уулзаж багш шавь шиг болтлоо итгэн дэмжиж ирсэн, өдгөө олноо мөөгний Алтанцэцэг гэдгээрээ илүү танил, Монголд анх 40-өөд жилийн өмнө хясаан мөөгийг тарьж нутагшуулсан, Доктор, Профессор Х.Алтанцэцэг багш маань байлаа.

Анхны дугаар алдаа, оноо ихтэй байсан ч амжилттай хийгээд ард нь гарлаа. Ингээд ар араасаа бусад зочдоо урьж ярилцсаар өдгөө подкаст маань нийт 8 цуврал бүхий контентүүдийг интернет сошиал орчинд байршуулжээ. Подкастаар дамжуулан олон мөөг сонирхогчид өөрсдийн мэдэхгүй олон мэдээллийг нэг дор хангалттай хэмжээнд олж мэдэн, ойлгон тунгааж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэнд энэ бүх подкастуудаа нэгтгэн нэг дор холбоос хаягуудтай нь хүргэе. Хүмүүсийн нэрийг дарвал шууд сошиал хаяг руу нь үсрэх ба үзэх линк дээр дарвал бичлэг рүү нь үсрэх болно. Магадгүй зарим нь хайж олох, үзэх гэж цаг алдалгүй амар байх болов уу гэж бодлоо. Цаашид подкаст маань хэсэг завсарлаж байгаад дахин үргэлжлэх болно оо.

Та бүхнийг хүндэтгэсэн Muug.mn сайтыг үндэслэгч, админ, мөөгөнд дурлагч, чимээгүй ангууч Gabizm.

 

"Мөөгтэй яриа" подкаст дугаар #01 

Доктор, проф Х.Алтанцэцэг (podcast), Gabi Gabizm

Агуулга:

00:00 - Intro
0:13 - Мөөг гэж юу вэ?
16:58 - Мөөгний гарал үүсэл
21:56 - Монголчуудын мөөгний хэрэглээ
27:43 - Талын цагаан мөөг буюу хээрийн цагаан мөөг
34:43 - Монголд мөөгийг анх хэрхэн тарьсан тухай
41:00 - Мөөг үйлдвэрлэл, Хятад улсын тухай
54:37 - Ангараг гаригт мөөг тарих уу?
56:02 - Мөөгний эмийн салбарт дахь үүрэг нөлөө
01:05:06 - Мөөг идэхээр сэрүүддэгийн учир
01:07:43 - Монгол орны мөөгийн судалгаа
01:14:57 - Төгсгөх үгс

Үзэх: Youtube link https://youtu.be/sfTQO91ocgM?list=PLwUt2ff02W1nYa4hwBchKm5-N4HSN1ELG

Facebook link https://www.facebook.com/watch/?v=673345004064636

 

Мөөгтэй яриа" подкаст дугаар #02 

Доктор, проф Х.Алтанцэцэг, Доктор Н.Хэрлэнчимэг, Мөөг судлаач, докторант Г.Бүрэнбаатар, С.Алтансүх (podcast), Gabi Gabizm

Агуулга:

00:00 - Intro
0:13 – Оршил & Зочдын танилцуулга /Х.Алтанцэцэг/
05:44 - Мөөгний хүнсний болоод эмийн ач холбогдол /Х.Алтанцэцэг/
09:43 – Монгол орны малгайт мөөгний тухай /Н.Хэрлэнчимэг/
15:17 – Зарим ойн мөөгний талаар /Н.Хэрлэнчимэг/
22:02 – Шинэхэн мөөгчдийн тухай /Н.Хэрлэнчимэг/
24:03 – Мөөгний нэршлийн талаар /Н.Хэрлэнчимэг/
27:57 – Мөөгний ангилалзүйн тухай /Г.Бүрэнбаатар/
33:30 – Спороор шинжлэх арга /Г.Бүрэнбаатар/
35:51 – Мөөгийг огтолж түүх тухай /Г.Бүрэнбаатар/
40:06 – Мөөг түүх талаар
42:17 – Мөөгний байгаль дахь үүрэг, гарал үүслийн тухай /Г.Бүрэнбаатар/
43:40 – Мөөгний гадна байдал, шинж хэлбэр /Н.Хэрлэнчимэг/
46:22 – Дүлий мөөгний талаар /Г.Бүрэнбаатар/
47:02 – Иддэг иддэггүй мөөгний тухай /Г.Бүрэнбаатар/
48:57 – Эмийн мөөгний тухай /С.Алтансүх/
40:06 – Мөөг түүх талаар
56:10 – Талын цагаан мөөг /Хээрийн цагаан/ талаар
01:02:12 – Ангилалзүйн нэршил /Г.Бүрэнбаатар/
01:02:59 – Идэшний бөөндий Монголд бий юу?
01:05:22 – Монголын мөөгний салбарын өнөөгийн байдал /Х.Алтанцэцэг/
01:07:26 – Хясаан мөөгний тариалалт /Х.Алтанцэцэг/
01:13:29 -  Шийтаке мөөгний тухай /Х.Алтанцэцэг/
01:14:34 – Мөөгний тухай сонирхолтой яриа
01:16:44 – Эрүүл монгол хүн & Экспорт /Х.Алтанцэцэг/
01:18:38 -  Цагаан мөөгний худалдаа
01:19:27 – Талын цагаан мөөгний ач холбогдол /Х.Алтанцэцэг/
01:21:38 – Мөөгний салбарын тухай /Х.Алтанцэцэг/
01:28:03 – Хятадын Фужоу мужийн мөөгний бодлого & хөгжил /Х.Алтанцэцэг/
01:34:57 – Мөөгний салбарын тухай /Н.Хэрлэнчимэг/
01:38:10 – Мөөг судлалын шинжлэх ухаан Монголд /Х.Алтанцэцэг/
01:46:27 – Мөөгтэй танилцсан түүх & Muug.mn /Б.Ганбат/
01:50:15 – Төгсгөх үг /Г.Бүрэнбаатар, Н.Хэрлэнчимэг/

 

Үзэх: Youtube link https://youtu.be/U2qcs7pn-Gc?list=PLwUt2ff02W1nYa4hwBchKm5-N4HSN1ELG

Facebook link https://www.facebook.com/Muug.mn.mongolia/videos/960185297891540/

 

Мөөгтэй яриа" подкаст дугаар #03 

"Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ" ТББ-ын Гүйцэтгэх Захирал, Мөөжиг органик компанийг үүсгэн байгуулагч С.МөнхжаргалGabi Gabizm

Агуулга:

00:00 - Intro
01:15 – Мөөжиг Органик компанийн Шарк Танк нэвтрүүлгээс хойшхи замнал
02:57 - "Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ" ТББ-ын тухай
04:28 – Яагаад чухам мөөгний зах зээл рүү орсон талаар
05:50 – Мөөгний зах зээлийн тоо баримт, статистик, импортын хэрэглээ
09:34 – Зах зээлийн багтаамж нэг хүнд оногдох хэрэглээ
11:18 – Таримал хясаан мөөгний тухай
13:55 – Хясаан мөөгний тариалалтын түүхий эдийн нөөц
19:28 – Хясаан мөөгний бизнесийн үр ашиг
24:44 – Мөөг тариалахад тавигдах стандарт, шаардлага
27:03 – Мөөгний үйлдвэрлэл Монголд хөгжих боломжийн тухай
30:25 – Таримал мөөгний сургалт
31:10 – Өрхийн хэмжээнд хясаан мөөг тариалах үр ашгийн зардал тооцоо
33:49 – Хясаан мөөгний судалгаа (Эвэрлэг дэрвээлж) судалгаа татах: shorturl.at/emwIM
37:12 – Мөөгний хүнсний хэрэглээ, ач тус
38:26 – Төгсгөх үгс


Үзэх: Youtube link https://youtu.be/ddR-1q3iqR0?list=PLwUt2ff02W1nYa4hwBchKm5-N4HSN1ELG

Facebook link https://www.facebook.com/Muug.mn.mongolia/videos/207101324728173/

 

Мөөгтэй яриа" подкаст дугаар #04 

Ойн инженер гэгддэг, УБ хотын ерөнхий дендрологичийн албыг 20 гаруй жил хашсан, МУ-ын байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор Бадрахын Чимид, Gabi Gabizm

Агуулга:

00:00 - intro
00:52 - Ойн инженер - дендрологич мэргэжлийн тухай
03:00 - Монгол улсын ой
06:10 - Хотын ногоон байгууламж
07:59 - Модны төрөл зүйлийн тухай
10:00 - Хотын модны хэрэгцээ шаардлага, үр ашиг
10:53 - Байгалиас мод авчирч суулгах тухай, монголын ойн онцлог, ойн аж ахуйн арга хэмжээ, сийрүүлэлт
15:28 - Ойн нөөц ашиглалт, мод үржүүлгийн тухай
17:04 - Экологийн боловсрол
18:00 - Хайлаас модны тухай - хүсээгүй жирэмслэлт
21:53 - Мод чимэглэл - шилжүүлэн тарих хугацааны тухай
23:00 - Хотын моджуулах тухай
24:00 - Хөгширсөн моддыг солих шинэчлэх
25:49 - Хотын ногоон байгууламж
29:18 - Хотын ногоон бүсийн ой хамгаалалтын ой юу?
34:00 - Хушин ойн гэмтэл - самрын модны тухай
38:23 - Монголын хамгийн урт настай мод, модны насжилт, ашиглалт
43:03 - Мөөгтэй танилцсан түүх - ойн дагалдах баялагийн тухай
46:04 - Мөөгний уургийн агууламж
48:54 - Мөөгний ангилал, нэршил
50:42 - Мөөг ховордох шалтгаан
51:22 - Мөөг таних
52:53 - Мөөгний хүнсний хэрэглээ
01:01:12 - Мөөг түүгчдийн 10 санамж
01:03:52 - Мөөг анх тарьсан түүхээс
01:10:00 - Төгсгөх үг
01:10:15 - Хайлаас тариалах, гэр хорооллыг ойжуулах



Үзэх: Youtube link https://youtu.be/qFEEjmIvvUc?list=PLwUt2ff02W1nYa4hwBchKm5-N4HSN1ELG

Facebook link https://www.facebook.com/Muug.mn.mongolia/videos/909502063324389/

 

Мөөгтэй яриа" подкаст дугаар #05 

Мөөг судлаач, докторант Г.Бүрэнбаатар, С.Алтансүх (podcast), Gabi Gabizm

Агуулга:

00:00 - intro
01:23 - Филогенетикийн тухай
02:18 - Г.Бүрэнбаатарын мөөг судлаачийн замнал
04:54 - Мөөгний үүсэл гарлын тухай
09:25 - Микроскопын үүсэл
11:47 - Otzy - мөсөн мумми
15:00 - Мөөгний ургах чадвар
16:52 - Мөөг судлалын талаар
19:28 - Генетикийн мэдээллээр судалгаа хийх iBOL, удамшилзүй, орчин үеийн ангилалзүйн судалгааны арга
23:47 - iBOL төслийн тухай
26:42 - Мөөгний зүйлийн түвшин дэх хувьсал
28:13 - Мөөгний судалгааны түвшин, устаж буй төрөл зүйл
29:35 - Мөөгний аймаг
30:24 - Мөөгний судалгаан дахь гол хүчин зүйлс
32:15 - Электрон микроскоп
34:24 - Мөөгний хэрэглээ, ач холбогдол - Мөөгний Этноботаник
36:28 - Монгол орны дүлий мөөг
39:19 - Монголчуудын мөөгийг ялган таних мэдлэг
41:56 - Хортой мөөг
45:36 - Мөөгний ач холбогдол үнэ цэнэ
47:42 - Талын цагаан мөөг
51:24 - ШУА-ын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, ургамлын ангилалзүйн филогенетикийн лаборатори
56:01 - Төгсгөх үг

Үзэх: Youtube link https://youtu.be/J2BzgNQxPjU?list=PLwUt2ff02W1nYa4hwBchKm5-N4HSN1ELG

Facebook link https://www.facebook.com/watch/?v=1827804390761098

 

Мөөгтэй яриа" подкаст дугаар #06 

Мөөг судлаач, Доктор Н.Хэрлэнчимэг, Gabi Gabizm

Агуулга:

00:00 - intro
00:52 - Оршил
02:09 - Малгайт мөөгний баг, аймаг подкастын сэдвийн талаар
04:40 - Амьд байгалийн ангилалзүй & Мөөг анги давхарга
04:52 - Мөөг амьтан ургамлаас хэрхэн ялгагддаг талаар
05:50 - Малгайт мөөгний талаар
06:20 - Малгайн доорх элэг - гименофор
07:47 - Спорын онцлог шинж хэлбэрүүд
08:21 - Гуурст малгайт мөөг
08:48 - Гуурст & Салбант малгайт мөөгний ялгаа ба Чидмэгийн талаар
10:22 - Чидмэгийн төрөл зүйл Монголд
10:39 - Монгол орны мөөгний төрөл зүйл
11:35 - Малгайт мөөгний ургах орчин, хамрах хүрээ
12:29 - Микориз бүрэлдүүлдэг мөөг
13:15 - Чидмэгийн баг, онцлог шинжүүд
14:32 - Сархиагны онцлог шинжүүд
16:12 - Мөөгний амтны зэрэглэл
16:41 - Судлаачийн мөөгтэй холбоотой намтар ба Монгол орны мөөгний тархварзүй
20:46 - Хэнтийн тойргийн талаар
23:52 - Тосондой
24:27 - Хүнсний мөөгний талаар
26:04 - Чидмэг ба хортой мөөгний ялгаа
27:52 - Шинэсний тосондой ба төстэй иддэггүй хортой гашуун цөсмөг
29:29 - Хортой мөөгний талаар, мөөг таних тухай
35:00 - Хамгийн элбэг тохиох мөөг
36:15 - Төгсгөл

Үзэх: Youtube link https://youtu.be/KWKMrnOqXvI?list=PLwUt2ff02W1nYa4hwBchKm5-N4HSN1ELG

Facebook link https://www.facebook.com/watch/?v=2347908288679241

 

Мөөгтэй яриа" подкаст дугаар #07 

Мөөг судлаач, Доктор Н.Хэрлэнчимэг, Gabi Gabizm

Агуулга:

00:00 - intro
00:53 - Оршил
01:58 - #Agaricales салбантмалгайт мөөгийн баг
04:36 - Мөөгөнд Монгол нэршил оноосон тухай
08:00 - Auriscalpiaceae - Шогшгойчтон
09:14 - Bolbitiaceae - Аргалдайтан
09:40 - Clitocybe - Ташуумаг
11:35 - Leucopholiota - Гоёхайрсмаг
12:15 - Tricholoma Mongolicum Талын цагаан мөөг - Leucocalocybe Mongolica Монгол хээрийнцагаан
13:11 - Pleurotus - Дэрвээлж /хясаан мөөг/
13:47 - Leucocalocybe Mongolica Монгол хээрийнцагаан
16:00 - Agaricus arvensis schaeff - хээрийн далбига
18:12 - Leucopaxillus giganteus - Том цөлдмөг
20:11 - Мөөгний нөөцийн судалгаа
24:56 - Fomes fomentarius - Жинхэнэ Туруу /хусны туруу мөөг/
25:38 - Монгол мөөг судлалын салбар
30:38 - Улаан данс - ховордож буй мөөг
33:50 - Hericium coralloides - Шүр хэлбэрт зараахай
35:45 - Boletus edulis - Белый гриб - Идэшний бөөндий
37:00 - Leccinum scabrum - Хусны таахай /хусандай/
37:50 - Leccinum aurantiacum - Улиангарын таахай
39:11 - Копрофит мөөг - малын аргал, хомоол, өтөг бууцан дээр ургадаг мөөг
41:35 - Amanita - Ялхорын зүйлийн мөөгнүүд /хортой мөөг/
43:33 - Agaricus - Шампиньон - Далбига мөөгнүүд
46:45 - Модон дээр ургадаг малгайт мөөгнүүд - Лигнофит мөөг
53:04 - Mycetinis scorodonius - Эгэл сармислаг
54:20 - Lactarius torminosus - Бидэрт сархиаг
55:10 - Clitocybe gibba - Юүлүүр ташуумаг
55:27 - Талын цагаан мөөг түүх соёл
01:00:15 - Төгсгөл

Үзэх: Youtube link https://youtu.be/a7BFnTU8U6o?list=PLwUt2ff02W1nYa4hwBchKm5-N4HSN1ELG

Facebook link https://www.facebook.com/watch/?v=251535470298390

 

Мөөгтэй яриа" подкаст дугаар #08 

"Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ" ТББ-ын Гүйцэтгэх Захирал, Мөөжиг органик компанийг үүсгэн байгуулагч С.МөнхжаргалGabi Gabizm

Агуулга:

00:53 - Оршил
02:05 - "Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ" ТББ-ын талаар
04:50 - Мөөг үйлдвэрлэлийн кластерын тухай, шалтгаан, оролцогчид, үр ашиг ба боломжууд
10:10 - Жайка - Хясаан мөөгний төсөл
11:00 - Мөөг үйлдвэрлэлийн кластерийн төслийн оролцогчид
15:20 - Мөөг тариалах шатлалууд - Value chain
19:45 - Төслийг дэмжиж ажиллаж буй хүмүүс
21:33 - Хятадын мөөгний төслийн жишээ
23:23 - Мөөг тариалах сонирхолтой хүмүүсийн тухайд /сургалт, зөвлөгөө/
28:33 - Мөөгний бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийн тухайд
30:10 - Төслийн саад бэрхшээлийн талаар
34:14 - Төрийн бус байгууллагад гишүүнээр элсэх тухай
35:49 - Төгсгөл


Үзэх: Youtube link https://youtu.be/VJ7vEUKh55E?list=PLwUt2ff02W1nYa4hwBchKm5-N4HSN1ELG

Facebook link https://www.facebook.com/Muug.mn.mongolia/videos/5294716333875087/

www.muug.mn #Мөөгтэй_Яриа #Мөөг #Muug.mn #Gabizm

Мэдээллийг бэлтгэн оруулсан:
ganbat
2023-03-23 15:53:05 724 0
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/
Холбоотой мэдээ