
ШУА-ийн Хими, Биологийн салбарын бага чуулган, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Мөөг-хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд болон ZOOM, Facebook платформуудад шууд дамжуулагдлаа, зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА, ХХААХҮЯ, ХААИС, Монголын мөөг судлаач сонирхогчдын нийгэмлэг, Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ ТББ, muug.mn цахим хуудас болон Мөөгний үйлдвэрлэл эрхлэгч хувийн хэвшлийн байгууллагууд, Их дээд сургуулийн оюутнууд оролцов.
























Тус зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдийн саналыг үндэслэж 4 бүлэг 22 зүйл бүхий зөвлөмжийн анхны хувилбарыг боловсруулж 100% санал нэгтэйгээр батлав.

Хурлын нээлт: Доктор, дэд профессор О.Баатарцогт, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Ректор

Хурлын нээлт: С. Одонтуяа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга

Мэндчилгээ: Tolgor Bau, Key Laboratory of Edible Fungal Resources and Utilization (North), Ministry of Agriculture and Rural Affairs, Jilin Agricultural University, Changchun

Мэндчилгээ: Vyacheslav Vlasenko Central Siberian Botanical Garden · Laboratory of Mycology, Algology and Lichenology

Зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулганаас санаачлан Хүнсний нэг чухал салбар болох Мөөг судлал, мөөг үйлдвэрлэлийн талаарх бүхий л асуудлыг зөвлөлдөж, Монгол оронд байгаль орчин, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хөгжилд үр өгөөжтэй мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх үндэслэл боловсруулах, байгалийн мөөгийг зөв таньж, зохистой хэрэглэх соёлыг хэвшүүлэх, шинжлэх ухааны үндэслэлийг олон нийтэд таниулж, соён гэгээрүүлэх, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын материаллаг бааз, лабораториудыг бэхжүүлэх, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх замаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Мөөгний салбарын оролцоог нэмэгдүүлж, хүнсний таримал мөөгийг шинжлэх ухааны үндэстэй тарьж, ургуулах боломж бүрдүүлэхэд чиглэлээр 7 илтгэл хэлэлцүүлж, нийт 60 гаруй байгууллагын 180 гаруй төлөөлөгч танхимаар оролцож, 70 орчим хүн цахимаар оролцож зөвлөлдлөө.

Зүүн гар талаас зөвөлгөөний “Мөөг-хүнсний хангамж" хурлын эхний хэсгийн дарга Академич Ч.Дугаржав, Модератор Г.Бүрэнбаатар

Доктор, Н.Хэрлэнчимэг (ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Монголын мөөг судлаач сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг), “Монгол орны хүнсний мөөгний ангилалзүй, тархац, нөөцийн судалгаа, тэдгээрийг хүнсэнд хэрэглэх боломж”

Доктор, А.Амаржаргал (Ерөнхийлэгчийн тамгын газрын Хүнсний төсөл, Хөтөлбөрийн албаны Референт), “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөтөлбөр”

Доктор, профессор Х.Алтанцэцэг (МҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ ТББ), “Мөөгний биотехнологийн хөгжил дэвшил ба хүнсний хангамж”

“Мөөг-хүнсний аюулгүй байдал" хурлын хоёрдугаар хэсгийн даргаар Доктор, Н.Хэрлэнчимэг, модератороор Г.Бүрэнбаатар тус тус ажиллаж. Гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал (Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ ТББ), “Монгол улсад хүнсний мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх нь”, Доктор, Л.Мөнхгэрэл (ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн), “Монгол орны мөөгний химийн найрлага, биологийн идэвхийн судалгаа”, Доктор З.Эрдэнэ (ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль), “Хүнсний мөөгний аюулгүй байдал”, Доктор Б.Урантүлхүүр (ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль), "Хясаан мөөг тариалалтын аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын асуудлууд" зэрэг илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлсэн.

Хурлын нээлт: Академич Ч.Рэгдэл, ШУА-ийн ерөнхийлөгч









ganbat
Сэтгэгдэл үлдээх