
МӨӨГНИЙ ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЛИЙН ЦУВРАЛ
"МӨӨГӨН БАЯЛАГ"
Манай цэнхэр гариг дээр 140 000 зүйлийн мөөг шинжлэх ухаанд тодорхойлогдоод байгаагаас 15 000 орчим зүйл нь малгай буюу үрт бие үүсгэдэг.
Байгаль дээр 30 гаруй төрлийн ойролцоогоор 5,000 орчим зүйлийн хүнсэнд хэрэглэж болох мөөг тэмдэглэгдсэнээс 700 зүйл нь анагаах ач холбогдолтой, харин 1,400 зүйл нь хортой мөөг байна (Chang,1991).
Өнөөгийн байдлаар 30 гаруй зүйлийн байгалийн мөөгийг тарималжуулсан бөгөөд үүнээс 10 зүйл нь л худалдаалах хэмжээнд эрчимтэй тариалагдаж байна.
Ойролцоогоор 700 гаруй зүйлийн дээд мөөгний хоёрдогч метаболитууд болон полисахаридын судалгаа хийгдэж, эмийн мөөгний бэлдмэлийн хүний эрүүл мэндэд үзүүлэх клиник судалгааны үр дүнгээр 1000 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгдээд байна.
Шинжлэх ухааны нарийвчилсан судалгаагаар мөөгөнд 126 анагаах үйлчилгээ байгааг тогтоосны дотор:
/Мэдээллийн эх сурвалж: МУ-ын Зөвлөх биотехнологич, Профессор Х.Алтанцэцэг/
ganbat
Сэтгэгдэл үлдээх