2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Ойд интернет байдаг болов уу?

Хэрэв ойг бид нэгэн том нөхөрлөл, нийгэмшил гэж зүйрлэвэл модод түүний гишүүд болж таарна. Тэгвэл мөөг буюу газар доорх аварга том торон сүлжээ болох мицель нь энэ нийгэмшлийн мэдээллийг дамжуулагч мессенжер буюу интернет нь байх нь ээ - Байгалийн интернет!

Чухам энэ интернетийн тусламжтайгаар нэг мод дунджаар 47 модтой харилцдаг болохыг эрдэмтэд, судлаачид олж мэдсэн байдаг. Ингэж мод ба мицель хоршин бүх л ойн сайн сайхны төлөө хамтарч ажиллаж, илүү хөгшин, илүү өндөр моднууд нь бусад зулзаган, нас залуу, өвчтэй моддыг асарч, хамгаалж, шим тэжээлээр хангаж байдаг аж.

Хэрэв ойн модод мэдээллээ хоорондоо солилцдоггүй, хуваалцдаггүй байсан бол буюу интернетгүй байсан бол бүх мод үхэх байлаа. Тиймээс амьд байхын тулд тэд бүхнээ хуваалцдаг. Яг л бидний нийгэм шиг!

Нялх зулзаган, залуу, нарны эрчмийг авч чадахгүй моднууд чухам интернетийнхээ ачаар бусдаас шим тэжээлээ солилцож ургаж, өсч, томорно. Энэхүү сүлжээнээс моддыг салгаж, ямар ч модгүйгээр ургуулах гэж үзвэл бүтэлгүйтдэгийг шинжлэх ухаан ч нотолсон. Ойн мөөгний нэг том гайхамшиг энэ... гэвч мөөгний гайхамшиг үүгээр дуусахгүй.

Мэдээллийг бэлтгэн оруулсан:
ganbat
2022-02-12 10:40:26 537 0
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/
Холбоотой мэдээ