4-9 см голчтой гадаргуу нь бор хүрэн өнгөтэй, зах ирмэг нь ягаавтар, эсвэл бүдэг бор өнгөтэй байна. Дугаригдуу амсар бүхий ягаавтар өнгийн гуурстай.
Торлог хээтэй, ягаавтар өнгөтэй бөгөөд ишний уг нь огцом бүдүүрсэн байна.
Цагаан өнгөтэй, гашуун амттай. Огтолж үзэхэд өнгө нь хувирч улаан болдог.
Шилмүүст ойд ургана.
Өөрийн гашуун амт чанараасаа болж хортой гэх ангилал руу хүчээр шахагдсан гэмээр мөөг бол гашуун цөсмөг юм. Яагаад гэвэл энэхүү мөөг нь өвөрмөц гашуун амттай болохоос хортой мөөг биш юм.
ОХУ-д гашуун цөсмөг мөөгийг хамгийн сайхан амттай мөөгний малгай, шилбэтэй андуурам адилхан байдаг болохоор хуурамч идэшний бөөндий (ложный белый гриб) хэмээн нэрлэдэг. Ганц ялгаатай нь гашуун гэмээр онцгүй амтаараа дуудах нэршлээ авсан юм. Латин нэршил нь Tylopílus félleus. Олон улсын түгээмэл нэршил нь гашуун толопилус. Оросоор мөн - горчак, гриб заячья губа (туулайн уруул).
Болетийн овогт багтдаг бөгөөд гол шинж чанар нь гименофор нь гуурсан хэлбэртэй. Төрөл - тилопил. Эдгээр төрлийн мөөгнүүд нь ялзарсан модны орчимд ургах дуртай бөгөөд тийм ч болоод гашуун амттай байдаг аж. Хоол хийх явцад түүний гашуун амт арилдаггүй боловч энэ нь хортой гэх ангилалд огт хамаарахгүй юм.
Уг мөөгийг анхлан Францын эрдэмтэн Пьер Буларл 1788 онд анх нээн илрүүлж байжээ. Тэр үед BOLETUS-ийг жижиг төрөлд хуваан үзэж байв. Ингээд 100 жилийн дараа Петтер Карстен гашуун цөсмөгийг тилопилус төрөлд шилжүүлжээ. Үндэслэл нь энгийн байсан - ургах орчин болон гименофорын гуурсан хэлбэр. Дахин 100 жилийн дараа Фридрих Ростковиус, Люсьен Квелет болон бусад олон хүмүүс судалгааг хийж байсан байна. Тэд ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд 10 жил тутамд гашуун цөсмөг янз бүрийн төрөл зүйл рүү хуваарилж өөрчилдөг байв. Үүнээс улбаалж уг мөөгний олон нарийн судалгааны мэдээллүүд алга болжээ.
Ингээд мөөгийг 21-р зуунд буюу 2013 онд эргэн судалж эхэлсэн байдаг. Өндөр технологи, генетикийн боломжийн ачаар эрдэмтэд гашуун цөсмөгийг Tylopilus-ийнх гэдэгт баттай байр суурьтай болж санал нэгдсэн юм. Энэ төрөл нь холимог шинж чанартай бөгөөд эмийн ач холбогдолтой байдаг. Мөөг нь гуурстай тул Толопилусын төрөлд багтана.
Нэршил нь өөрийг нь бүрэн тодорхойлдог. 100 жилийн өмнө түүнийг судлаачид идэж болохгүй буюу хүсэмжит бус гэж тодорхойлсон байдаг. Ялзарсан моддын ойр орчимд ургахдаа хүчиллэг хөрснөөс гашуун амт бүрдүүлэх бодисоо сорж шингээдэг тул уг мөөгийг буцалгаад ч амт нь арилдаггүй билээ.
Гашуун цөсмөг бол шимэгч биш төдийгүү ойн эмчийн туслах гэвэл зохилтой. Учир нь тэрээр аль хэдийнээ унасан унанга модон дээр ургах бөгөөд үлдэгдэл эрдэс бодисуудыг өөртөө шингээж авдаг. Түүнтэй ойр байгаа ургамлууд хүчиллэг хөрсөнд хамгийн их хэрэг болох азотыг харилцан авч байдаг байна. Хүчтэй гашуун байдгаас элдэв шавьжнууд түүнээс хол байдаг.
Сэтгэгдэл үлдээх