2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Борооны дараа мөөг хэр хурдан ургадаг вэ? Бороо орсны дараа мөөгөнд явах нь зөв үү?

Борооны дараа мөөг хэр хурдан ургадаг вэ? Ер нь мөөг хэр хурдан ургаж гүйцдэг юм бол? гээл асуугаад байна уу? Тэгэхээр мөөгөнд гарахаас өмнө зарим нэг дүн шинжилгээг хийх хэрэгтэй ажээ.

  1. Түргэн ургалттай мөөгнүүд буюу хоногт 9 - 14мм -ээр ургадаг мөөгнүүд бороо орсноос хойш 12-18 цагийн дараа эсвэл 2-3 өдрийн дараа хөрсөн дээр цухуйж эхэлдэг. Эдгээр төрөл зүйл нь Тосондой, Хусандай, Чидмэгүүд, Шампиньон, Улиангарын таахай, Амтат сархиаг зэрэг мөөгнүүд хамаарна. Эдгээр мөөгнүүдийн мицелүүд нь газрын гадаргаас 10-15см аас доошгүй гүнд байдаг учраас гадарга дээр жимс нь түргэн гарч ирдэг аж
  2. Харин удаан ургадаг буюу хоногт 1,5 - 3мм томордог мөөгнүүд нь 5 - 7 хоногийн дараа цухуйж бүрэн гүйцэхэд 7 - 12 хоног шаардагдана. Эдгээр мөөгнүүдэд Үнэгэн мөөг, Цагаан мөөг, Сархиаг, Сморчок, Стручок.
  3. Дунджаар мөөг нь 3 - 5 өдөрт дундаж хэмжээнд хүртлээ ургадаг бөгөөд 10 - 15 хоногийн туршид ургана. Ер нь мөөгнөөсөө шалтгаалан 1- 15 хоног ургана. Хоногт малгайн диаметр 1 - 1,5см томордог.
  4. Оросууд мөөгний анд ихэвчлэн зуны сүүл үеэр 8-р сарын дундаас гарцгаадаг. Мөөг газрын гадаргад гарч ирэх таатай үе нь орчны хэм 18 - 20 болж, ширүүн бус тайван бороотой, манантай чийглэг үест бүрэлддэг.

Бороо болгон мөөг ургуулах боломжтой биш юм. Тухайн борооны өмнө удаан хугацаанд үргэлжилсэн халуун өдрүүд байсан бол мөөг гарахгүй боломж багасна.

  1. Агаарын хэм 25 - 30 цельсээс давж болохгүй. Мөн 5 цельсээс бууж хүйтэрч бас болохгүй. Хамгийн таатай хэм бол 10 - 20 цельсийн үе байдаг. Мэдээж нарны тусгал хэрэгтэй тул ургалтад нөлөөлнө.
  2. Агаар, хөрсний чийглэг байдал нь жимсгэнэ ургах нөхцөлийг бүрдүүлнэ. Хэрэв ус хангалтгүй байвал мөөгөнцрийн өсөлт зогсоход хүрнэ. Хэрэв ус хэт их байвал мөөг түргэн хөгширч задрах суурь бүрэлдэнэ.
  3. Байгаль дээрх унасан навч, ялзарсан мод, унасан шилмүүс зэрэг нь мөөгөнд хэрэгцээтэй шим тэжээлийг өгнө. Эдгээр нь тохиромжтой хэм хэмжээнд байх хэрэгтэй.

Мөөгний анчид мөөг түүх 3 үе мөчлөгийг хүлээдэг.

  1. Эхний үе нь 5-р сарын сүүл үеэс 6-р сар дуустал
  2. Хоёр дахь үеийг нь 7-р сарын сүүл үе хүртэл хүлээнэ.
  3. Гурав дахь үе нь анхны навч унаж эхлэх тэр үед аж. Намар болох тусам мөөгний ургалт удааширч эхэлдэг нь цаг уурын хэм хүйтэрч буйгаас шалтгаална.

Ер нь яг борооны дараа мөөгөнд явах нь хэр оновчтой вэ? гэх асуулт урган гарч ирдэг. Гэхдээ зарим нэг дүгнэлт шинжилгээг хийх ёстой. Үүнд:

  1. Бороо орох үед хэдэн хэмийн дулаан байв? Бороо орж дууссаны дараа хэдэн хэмийн дулаан байв?
  2. Хусандай, улиангарын таахай, цагаан мөөг хайх гэж байгаа бол бороо орсноос нэг өдрийн дараа буюу маргааш нь гарвал зохилтой.
  3. Ер нь мөөг сайн мэддэг туршлагатай хүмүүсээс асууж тодруулаад явах нь зохимжтой. Аль болох дулаан зөөлөн бороотой, манантай орчны хэм сайхан тохирсон үест мөөг 1 хоногт эсвэл нэлээд хэдэн хоногт багтаад хачин сайхан хурдан ургадаг юм.
Мэдээллийг бэлтгэн оруулсан:
ganbat
2019-07-19 13:47:51 1853 0
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/
Холбоотой мэдээ