
Энэ нь гуурст мөөгний овог Polyporaceae, Базидат мөөгний ангид-Basidomycetis-т багтана. Хус модны холтост бэхлэгдэж шимж амьдардаг паразит мөөг юм. Спор нь салхиар тарж хусны холтосны гэмтсэн хэсэгт унаад цаашид олон тооны мицелүүд үүснэ. Мицелүүд модыг нэвтэлж эд эсийг өмхрүүлнэ. Анх спор унасан холтосны хэсэгт мицелүүдээс мөөгний бие үүсч 10-15 жилийн турш ургаад 3-5 кг хүрдэг байна. Мөөгний энэ бие үржихгүй харин базидоспор үүсгэгч үржлийн бие нь холтосны доод талд байх тул гаднаас ажиглагдахгүй.
Энэ мөөг 1,0-1,5 м урт, 30-40см диаметртэй, 10-15см зузаан гонзгойдуу бөөрөнхий хэлбэртэй , гадаргуу нь барзгар, хар өнгөтэй, голдуу хусны хагархай цав дагуу байрласан байдаг. Авахдаа онгилыг сүхээр цавчиж салгаад доторхи хөвсгөр хэсэг ба хусны холтсыг цэвэрлэж, 3-6 см хэсгээр хувааж салхи орох байранд эсвэл 50-60°С-т хатаана.
Хусны онгил мөөг эмийн түүхий эд болдог, хүрэн бор өнгөтэй, тодорхой хэлбэр дүрсгүй барзгар гадаргуутай. Хусанд онгилоос гадна үүнтэй ойролцоо өөр туруу Fames fomentarius мөөг ургадаг ба туршлага муутай, мөөг танихгүй, ялгаж чадахгүй хүн жинхэнэ ба хуурамч трутовик түүх явдал цөнөгүй гардаг. Трутовик нь адууны туурай мэт хэлбэртэй, үйсэн товгор гадаргуутай, үнэсэн саарал өнгөтэй байдгаараа хусныхаа онгилоос ялгаатай. Хусны онгилын химийн найрлагыг Оросын эрдэмтэн профессор Н.А.Якимов анх судлаж түүнд устай коллойд уусмал үүсгэдэг 20%-н хромогены полифенолкарбоны нэгдэл байгааг илрүүлсэн байна. Эдгээр нь хромон ба антоцианы нэгдлүүдтэй ойролцоо пигмент юм.
Мөн онгилын найрлаганд давирхай, агарицины хүчил бусад бодис байгаа бөгөөд эдгээрийг бүрэн судлагдаагүй гэж үздэг. онгилыг танихын тулд 100 мл ялгамал дээр 20%-ийн давсны хүчлийн уусмалаас 5-8 мл /pH 1,8-2,0/ дусаахад их хэмжээний тунадас үүсэх ба түүнд гидрокарбонат натрыг /pH 6.7-7.8 болтол/ нэмэхэд тэр нь хар өнгөтэй болно. Тунадас үүсч буй нь хромогенийн нэгдэл байгааг нотлож байна. Хусны онгилыг чанаж, өтгөн ханд, шахмал бэлтгэж мэс засал, туяагаар эмчлэх, хорт хавдар, ходоодны үрэвсэлд ашигладаг.
Энэ мөөгийг хүнсэнд хэрэглэдэггүй, харин эмчилгээний зориулалтаар ашигладаг.
Х.Алтанцэцэг
Сэтгэгдэл үлдээх