2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Хорт цоохор ялхор
(Пантерный мухомор, Amanita pantherina)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Amanitaceae
Төрөл: Amanita
Малгай:

7-10см голчтой. Залуу мөөгниймалгай тал бөөрөнхий хэлбэртэй байснаа боловсорч гүйцээд хөгшрөх үедээ нилээд хавтгай болдог. Хугарамтгай шинжтэй, гадаргуудаа цагаан өнгийн үртэс шиг олон хайрсаар хучигдсан байдаг. Гадад орчин бүрхэг үед гадаргуу нь нялцгайдуу болно. Малгайн өнгө сааралдуу хүрэн, шаргал хүрэн өнгөтэй, янз бүрийн туяатай харагдана.

Салбан:

Салбан цагаан өнгөтэй, шилбэндээ наалдаж бэхлэгдээгүй харин малгайн ирмэгтээ тулж хүрдэн цагираг байдалтай харагддаг.

Шилбэ:

Гөлгөр нилээд нягт байснаа мөөг хөгшрөх үед голдоо хөндий үүсгэдэг. Залуу мөөгний шилбэний дунд хэсэгт бөгжилсэн цагирагтай, хөгширсөн мөөгөн тэр нилээд өргөсч ишний ёзоор орчимдоо булцуу хэлбэрээрбүрдүүлсэн байна.

Махлаг эд:

Хөндлөн огтолж үзэхэд нилээд шүүсэрхэг, өнгө нь цагаан тодорхой үнэргүй байна.

Ургах газар:

нарсан ой, навчит ба холимог ойд 7-р сараас 10-р сарыг дуустал ургана.

Анхаарах зүйл:

Энэ мөөг хүнсэнд ашигладаг хар мөөгтэй андуурч болзошгүй төстэй талтай. Гол ялгаа нь гэвэл:

Хорт цоохор мөөг

Идэшний хар мөөг

малгайн өнгө хүрэн гадаргуутай, янз бүрийн туяатай, малгайн дээд талд олон тооны цагаан хайрсуудтай. Малгай-малгайн өнгө цагаан буюу хүрэвтэр, хайрсгүй байна.
Салбан-цагаан өнгөтэй. Салбан-цайвар ягаан байснаа хар өнгөтэй болно.
Шилбэ- залуу мөөг шилбэндээ цагирагтай, хөгшрөх бүр тэр нь шилбэвч болж өргөсөөд шилбэний доод ёсоор орчимдоо бүрдүүлсэн. Шилбэ-цагаан өнгөтэй хилээд нягт хатуувтар бөгжтэй харин доошоо бүдүүрээгүй байна.
Махлаг эд-огтлоход цагаан байна.  Махлаг эд-огтлоход цагаан, шахаж үзэхэд ягаарч өнгө нь хувирна.

 

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-12-22 19:27:49 1899 0
Энэ мөөгтэй төстэй Иддэггүй мөөгнүүд
Энэ мөөгтэй төстэй Хортой мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/