2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Угларга хөвүүргэнэ
(Поплавок сырый, Amanita vaginata)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Amanitaceae
Төрөл: Amanita
Малгай:

Мөөгний малгай буюу далбан хонх хэлбэртэй байснаа ургалтын явцад орой нь төвдөө бага зэрэг овойж, зах хаяа нь дэрэвгэр, дугуй хэлбэртэй болно. Малгай саарал өнгөтэй, гадаргуу нь тод судлуудтай, малгайн зах ирмэг орчмоор судлууд нь тодорхой харагдана.

Салбан:

Хар хүрэндүү туяатай саарал өнгийн салбантай.

Шилбэ:

Угнаасаа дээшлэх бүр нарийссан, эгцдүү шилбэ нь хүрэндүү саарал өнгөтэй. Шилбэний уг орчимд хальсан хучлаг бүхий уут маягийн бүрхэвчтэй байдгаараа хортой мөөгнүүдтэй төстэй боловч, нимгэн хальслаг бөгжгүй. Гадаад оронд шинэхэн мөөгийг хүнсэнд хэрэглэдэг. Бороо хур багатай үед навчит шилмүүст ойд ховорхон тохиолдоно.

Ургах газар:

Энэ мөөгний онцлог нь хөрсний бүтэц, шим тэжээлт байдлыг голохгүй, ямар ч нөхцөлд 8, 9 сард ургана. Хур бороо багатай хуурайдуу үед, хөрснйи чийг багатай орчинд шилмүүст ба навчит ойд таруу байдалтай ганц нэгээр урасан байдаг.

Хүнсэнд хэрэглэх нь:

Зөвхөн шинэхэн мөөгийг хүнсэнд хэрэглэх ба амт чанарын хувьд дунд зэрэгт орно.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-12-05 03:09:09 2037 1
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/
  • Gantsetseg Luvsantseren
    2020 оны 08 сарын 12

    хэрэгтэй мэдээ мэдээлэлтэй сайт бна баярлалаа .