2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Гахайн зузаан чих
(Свинушка толстая, Paxillus atrotomentosa)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Tapinellaceae
Төрөл: Tapinella
Малгай:

Залуу мөөгний малгай оройн төв хэсэгтээ төвгөр байснаа цаашид юүлүүр хэлбэртэ болно. Малгайн гадаргуу нь хилэнлэг боловч оройдоо гөлгөрдүү, хаяа нь дотогш огцом хумигдсан. Өнгө нь хүрэн байна.

Салбан:

Салбан нь шилбээ дагасан байдалтай, цайвар шар буюу шаварлаг шар өнгөтэй, хүрэндүү толботой, нилээд   шигүү тул доошлох тутам хөндлөн судлууд үүсгэнэ.

Шилбэ:

Нилээд нягт, богинохон шилбэтэй гадаргуу нь гөлгөр, бор хүрэн, бор шаргал өнгөтэй.

Махлаг эд:

Огтлох буюу хугалж, үзэхэд сэвсгэр, шүүслэг, шар өнгөтэй, шахахад өнгө нь хувирч хүрэн болно. Исэглэндүү үнэртэй.

Ургах газар:

Шилмүүст ой, навчит ойд 7-р сарын дунд үеэс 10-р сарын дунд үе хүртэл хугацаанд ургана.

Хүнсэнд хэрэглэх нь:

Амт чанарын хувьд дунд зэрэг тул зөвхөн бага залуу мөөгийг урьдчилан чанаж, боловсруулалт хийгээд, дараа нь шарж хүнсэнд ашиглана. Шинэхэн залуу мөөгийг давсалж чанарыг хамгаалж болно.

Анхаарах зүйл:
Урьдчилан боловсруулалт хийхгүйгээр хүнсэнд хэрэглэвэл идсэнээс хойш 4 цаг болоход  хордлогын шинж илэрдэг тухай хэвлэлд тэмдэглэсэн байдаг. Ер нь мөөгийг боловсруулаагүй удаан байлгах, өттэй мөөг хэрэглэх, үрчийж хорчийсон ,муудсан ямар ч мөөг хордлого өгч болзошгүй байдгийг анхаарвал зохино. Давсалсан, даршилсан мөөгийг цайртай болон шавар саванд хадгалах нь эрүүл мэндэд хортой гэдгийг санах хэрэгтэй.
Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-12-04 20:50:51 1094 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/