2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Бухандай
(Валуй, Russula foetens)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Russulaceae
Төрөл: Russula
Малгай:

Мөөг ургах эхэн үед бөөрөнхий байснаа томрох тутамд дундаа төвгөрдүү дэлгэмэл байдалтай болно. Малгайн өнгө шар хүрэвтэр туяатай гадаргуу нь нялцгайвтар, чийглэг байдалтай. Малгайн хаяа маш  нимгэн учир салбангууд нь гэрэлтэж гадаргуугаа судалтай юм шиг болгоно.

Салбан:

Энэ мөөгний салбангууд шилбээ тулж ургасан цагаан өнгөтэй байснаа  шаравтар болно.

Шилбэ:

Малгайн хэсэгтээ харьцангуй том, шилбэ нь пагдгар бүдүүн, доошлох бүр бүдүүрч голдоо хөндий үүсгэнэ. Шилбэний өнгө цайвар байна.

Махлаг эд:

Хөндлөн огтолж үзэхэд нягт хугарамтгай, эвгүй үнэртэй, гашуун амттай шүүс ялгаруулдаг. Махлаг эдийн өнгө цайвар. Хөгширсөн мөөг өтөнд идэгдсэн байдаг нь шавьжийг биендээ татах үнэртэй байдагт холбоотой.

Ургах газар:

Шилмүүст ой, холимог ойд 7-р сарын дунд үеэс 9-р сарыг дуустал хугацаанд энд тэндгүй ургана.

Хүнсэнд хэрэглэх нь:

Амт чанар дунд зэрэг тул малгай нь бөөрөнхий залуу мөөгийг түүж урьдчилан боловсруулалт хийсний дараа давслаад ашиглана. Чанарыг нь хамгаалахдаа даршилж болно.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-12-04 20:36:18 1445 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/