2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Зараан цоохор
(Ежовик пёстрый, Sarcodon Imbricatus)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Bankeraceae
Төрөл: Sarcodon
Малгай:

Мөөг ургалтын эхэн үед хаяа нь хумигдсан байснаа дэрвийн юүлүүр хэлбэрт дөхөж очно. Малгайн өнгө нь цоохор шаргал. Доод гадаргуу нь салбангийн оронд шилбээ дагаж уруудсан хилэнлэг хэсэгтэй.

Шилбэ:

Нягт, гөлгөр гадаргуутай, богинохон шилбэтэй. Шилбэ нь дээд талдаа цайвар доошлох бүр хүрэн, сааралдуу өнгөтэй болно.

Махлаг эд:

Огтлох буюу хугалж үзэхэд нилээд нягт, цагаавтар өнгөтэй, байснаа улаавтар болдог. Сулавтар үнэртэй.

Ургах газар:

Шилмүүст ойд, элсэрхэг хөрстэй, хуурай газраар 8-р сараас 10 сарыг дуустал хугацаанд ургана.

Хүнсэнд хэрэглэх нь:

Өвөрмөц үнэртэй, 6 см, хүртлэх голчтой малгай бүхий залуу мөөгийг ашигладаг. Харин хөгширсөн мөөг хатуурч, амт нь гашуун болно.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-12-04 03:28:43 910 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/