
Дундуураа төвгөр байдалтай гадаргуу нь нягт жигд биш, өнгө нь шаравтар, малгайн зах хаяа мурий далан хэлбэртэй жигд биш байна.
Малгайн дор салбангийн оронд шигүү байрласан үслэгтэй. Үслэгний өнгө эхний үед цагаан дараа нь шаравтар ягаандуу болдог. Амархан хугарамтгай, бараг хуруугаараа арчилж болно.
Нилээд нягт, цагаан буюу цайвар шар өнгөтэй, малгайдаа тулсан хэсэг нь бүдүүвтэр байна.
Огтолж үзэхэд цайвар шар өнгөтэй, сайхан анхилуун үнэртэй, хугарамтгай байдалтай.
Шилмүүст ба навчит ойд 8-р сараас 10-р сарыг дуустал хугацаанд хэсэг бүлгээр ургана.
Амтын хувьд дунд зэрэгт тооцогддог мөөг юм. Хөгшрөх тусам хатуурч, амт нь гашуун болдгоос хүнсэнд 5 - 6 см хүртэл голчтой малгай бүхий залуу мөөгийг сонгож авдаг. Жигнэх байдлаар хатааж ашиглаж болно.
Х.Алтанцэцэг
Сэтгэгдэл үлдээх