
Ургалтын эхэн үед дундаа овгордуу хаяа нь хумигдсан дугуйдуу хэлбэртэй байснаа томрох бүр хавтгайдуу болж, малган ирмэг жигд биш ховилтож юүлүүр хэлбэртэй болж ирнэ. Малгайн өнгө, шар, улаан шар.
Шилээ дагаж зэрэгцсэн байдалтай, малгайтайгаа адил шар өнгөтэй.
Гөлгөр гадаргуутай, богинохон шилбэтэй, доошоогоо нарийссан хөндий биш. Хуурамч хумбан шар нь нилээд улаавтар өнгөтэй, шилбэ нь хөндий байдаг.
Огтлох буюу хугалж үзэхэд цайвар шар өнгөтэй сайхан анхилуун үнэртэй, үйрэмтгий шинжтэй.
Шилмүүст ойд 7-р сараас 10-р сарыг дуустал хугацаанд хэсэг бүлгээр ургаасан байдаг.
Залуу мөөгийг түүж цэвэрлээд, чанасан,шарсан байдлаар идэхэд нилээд амттай мөөг юм. Даршлах давслах аргаар чанарыг хамгаалж болно.
Х.Алтанцэцэг
Сэтгэгдэл үлдээх