
Мөөг ургах эхэн үед тал бөмбөлөг байснаа дараа нь хавтгайдуу бөмбөгөр болдог. Өнгө нь шар ногоон. Заримдаа лавс хэлбэрийн хайрстай бас хайрсгүй ч байна.
Цагаан өнгөтэй, шигүү салбантай.
Цагаан өнгөтэй, махлаг шилбэтэй. Хөгширсөн мөөгний шилбэний голд нарийхан хөндий үүсдэг. Шилбэ ногоовтор судлуудтай, дээд талдаа бөгжтэй, доошоогоо булцуу хэлбэрээр бүдүүрсэн байдаг ба энэ нь гадуураа хальсан ууттай.
Огтолж үзэхэд цагаан өнгөтэй, залуу мөөг аятайхан харин хөгшин нь эвгүй үнэртэй байна.
Навчит ойд, хааяа шилмүүст ойд 7,9-р саруудад ургасан байдаг.
Бохир ногоон мөөг хүний амь насанд аюул учруулах хүртэл хордуулдаг. Хүүхэл ийм мөөгний 1/3 хэмжээтэйг идвэл хордолт нь амь насанд аюул учруулна. Энэ хорт мөөг идэшний хар, ногоон түүхийдэй мөөгтэй төстэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Х.Алтанцэцэг
Сэтгэгдэл үлдээх