2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Хорон цагаан
(Бледная поганка, Amanita phalloides)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Amanitaceae
Төрөл: Amanita
Малгай:

Голч нь 6-9см, эхний үед тал бөмбөлөг хэлбэртэй улмаар хавтайж тэнийдэг, орой дээрээ хайрстай. Цайвар, цагаан шаргал өнгөтэй.

Салбан:

Хэврэг. Цайвар өнгөтэй, өнгө нь өөрчлөгпөхгүй.

Шилбэ:

Урт нарийнхан, дээд хэсэгтээ цагирагтай, доошлох тутам бүдүүрч уг нь хүүдий маягийн шилбэвчтэй болно.

Махлаг эд:

Цагаан өнгөтэй, эвгүй сулавтар үнэртэй.

Ургах газар:

Навчит шилмүүст ойн элсэрхэг хөрсөнд ургана. 7-10-р сард элбэг тохиолдоно.

Анхаарах зүйл:

Аюултай хортой. Хүүхэд ийм мөөгний 1/3 хэмжээтэйг идвэл хордолт нь амь насанд нь аюул учруулна. Энэ мөөг чидмэгтэй төстэй, хар мөөг ба цагаан мөөгтэй андуурандах нь элбэг байдаг.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-11-19 14:58:15 1397 0
Энэ мөөгтэй төстэй Иддэггүй мөөгнүүд
Энэ мөөгтэй төстэй Хортой мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/