2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Ногоовтор түүхийдэй
(Сыроежка зелёноватая, Russula virescens)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Russulaceae
Төрөл: Russula
Малгай:

Ургалтын эхний үед тал бөөрөнхий байснаа дараа нь хэлбэрээ алдаж, орой нь бага зэрэг хонхойж овон довон байдалтай, хатуувтар, малгайн өнгө нь цайвар ногоовтороос ногоон болдог. Хальс нь хуурахгүй. Ургаж буй үедээ махлаг бие нь хагарч цав гарсан мөөг тохиолдоно.

Салбан:

Зузаавтар. Бүдэг шаргал буюу цагаан өнгөтэй.

Шилбэ:

Нилээд хатуу, нягт, цайвар буюу шаргал өнгөтэй.Махлаг эд: нягт байснаа дараа нь үйрэмтгий болдог. Цайвар өнгөтэй.

Ургах газар:

Навчит ба холимог ойд хус модны ойролцоо 7,9-сард ургана.

Хүнсэнд хэрэглэх нь:

Энэ төрлийн мөөгнүүдийн дотроос хамгийн сайнд тооцогддлг, амтлаг мөөг. Шинэхэн мөөгийг чанаж, шарж хүнсэнд хэрэглэнэ. Давслаад чанарыг нь хамгаална.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-11-15 00:44:33 737 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/