2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Идэшний чидмэг
(Сыроежка съедобная, Russula Vesca)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Russulaceae
Төрөл: Russula
Малгай:

Ургалтын эхэн үед тал бөмбөлөг байснаа дараа нь тэнийж орой нь хотойсон байдаг. Малгай өнгө ягаавтар туяатай улаан /нийл өнгө/, хүрэн улаавтар. Хөгшин мөөгний малгайн төв хэсэг бараандуу, залуу ирмэг орчмын хальс бага зэрэг хуурна.

Салбан:

Сийрэгдүү жигд, шилбэндээ тулсан, бага зэрэг доош дагасан байдалтай. Салбангийн өнгө нь цагаан байснаа хатах үед шаравтар туяатай болдог.

Шилбэ:

Хатуувтар гөлгөр гадаргуутай, цагаан өнгөтэй, доод үзүүр тийш үрчлээслэг, шилбэний их бие нариссан байдалтай.

Махлаг эд:

Хөндлөн огтолж үзэхэд нягт, өнгө нь цагаан, харин өтөнд идэгдсэн хэсэгтээ зэв шиг шаравтар толбонуудтай. Мөөгний содон үнэртэй харин хуучирсан мөөг үнэргүй.

Ургах газар:

Навчит болон холимог ойд 7,9-р сард ургана.

Хүнсэнд хэрэглэх нь:

Сайхан амттай. 1ба 2-р хоолонд хэрэглэнэ. Шинээр нь шарж идэхээс гадна хатаах, давслах, цуужуулах аргаар чанарыг нь хамгаалж ашиглана.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-11-13 00:12:21 1131 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/