
2-14см голчтой. Эхлэд тал бөмбөгөр хэлбэртэй байснаа хавтгайдуу гүдгэр болдог. Гадаргуу гөлгөр, цайвар, шар, бараандуу хүрэн өнгөтэй, заримдаа хүрэн өнгөтэй болдог. Элгэн тал цагаан саарал өнгөтэй, хааях хүрэн толботой байна. Гуурснуудын амсар шигүү байрласан байдаг.
Цайвар саарал өнгөтэй, шулуун ба доошлох тутам бүдүүрнэ. Шилбэний гадна талд бараандуу саарал өнгийн хайрстай.
Цагаан цайвар, огтлоход өнгө нь хувирахгүй байдгаараа бусад мөөгнөөс ялгагдана.
Хусан ба улиангарын ой, хааяа холимог ойд тааралдана. Энэ нь зуны мөөг 7,8-р сард гандуу хур бороо багатайй үед 9-р сар хүртэл ургана.
Чанах, шарх, давслах, цуужуулах аргуудын аль тохиромжтойг ашиглаж болно.
Х.Алтанцэцэг
Сэтгэгдэл үлдээх