2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Амтат сархиаг
(Рыжик, рядзь, еловик, Lactarius Deliciosus)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Russulaceae
Төрөл: Lactarius
Малгай:

Махлаг биетэй, залуу мөөгнийх хавтгайдуу, тэгш гадаргуутай, ирмэг нь хумбагар байснаа өсөлт гүйцэж боловсрох үедээ гадагш тэнийж дэрвийгээд, оройн голдоо хонхойж юүлүүр хэлбэртэй болдог. Малгайг эгц дээрээс нь ажиглахад хонхорхойдуу юүлүүр хэлбэртэй болно. Малгайг эгц дээрээс нь ажиглахад хонхорхойдуу тод тод дугуйрсан, ногоон өнгийн судлуудтай.малгайн гадаргуу гялгар, нялцгайдуу шинжтэй, дээд тал нь бараандуу өнгийн судалтай.

Салбан:

Улбар шаргал өнгөтэй, ногоовтор толботой. Салбангууд сэвсгэр, өтөлсөн мөөгөнд ногоон өнгө сууж, шилбэ нь нарийсан голдоо хөндий болно. Өнгө нь их биетэйгээ адилхан байдаг. Ийм гэмтэлтэй мөөгийг хүнсэнд хэрэглэхгүй.

Махлаг эд:

Малгайг огтлох буюу хугалж үзэхэд цайвардуу өнгөтэй, хүрэн ягаан шүүс ялгараад дорхиноо улбар шаргал болж хувирна.

Ургах газар:

Нилээд тармаг байдалтай, залуу модтой шилмүүст ойд 7-9-р сар дуустал хугацаанд ургана.

Хүнсэнд хэрэглэх нь:

Сайхан амттай, дээд зэргийн чанартай хүнсний мөөг юм. Шинэхэн мөөгийг шарж идэж болно. Даршлах аргаар чанарыг нь хамгаалахад илүү тохиромжтой.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-11-10 19:40:17 1022 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/