
Эхний үед нилээд нягт, махлаг байдалтай хавтгадуу байснаа жижгэвтэр юүлүүр хэлбэртэй болдог. Хар хүрэн, харавтар, хар өнгөтэй, гадаргуу бага зэрэг нялцгайвтар байна. Залуу мөөгний малгай хар өнгөтэй, хавтгайдуу дугуй. Зах нь дээш дэрвийсэн байснаа боловсорч гүйцэхдээ ирмэг нь эгц дээш хонхорхой үүсгэнэ.
Цагаан шаргал өнгөтэй. Шилбэний дагуу доош байдлаар тогтсон. Салбанг хонхойлгож дарахад хүрэн толбо үүснэ.
Шилбэ бортгорхуу хэлбэртэй.
Нягт байдалтай цагаан өнгөтэй, Огтлох буюу хугалж үзэхэд өнгө нь бараан болно. Давирхайн үнэртэй, хурц гашуун амттай, сүүн цагаан шүүс ялгардаг.
Хусан ойд элбэг биш харин навчит ой, хус, улингар, нарс зэрэг холимог ойд хэсэг хэсгээр үүрлэсэн байдлаар хус модны ойролцоо, 7-р сараас 10-р сарын дунд үе хүртэл ургана. 8-9 сард түүж экспортонд гаргар боломжтой гэж үзсэн байдаг.
Урьдчилан боловсруулалтанд оруулах буюу чанаж дараа нь давсалж хэрэглэнэ. Хатааж цуужуулахад тохиромжгүй.
Х.Алтанцэцэг
Сэтгэгдэл үлдээх