
Эргэн тойрон овгор дугаригдуу байснаа дара нь орой нь хотойж юүлүүр хэлбэртэй болно. Өнгө нь эхлээд цайвар байснаа шар туяатай, мөнгөлөг хилэнлэг байдалтай байдаг. Малгай зах доошоо эргэсэн, гадаргуу нь нялцгайдуу байна.
Нягт биш таруу байрлалтай нилээд өргөн. Өнгө нь цагаан, хаяагаараа шаравтар өнгөтэй болно.
Богинохон, бүдүүн боловсорч гүйцёэн мөөгний шилбэ дотроо хөндий, шилбэнд нь шаравтар өнгийн таруу, нилээд гүн байрлалтай толбонууд байна.
Нягт хугарамтгай бүтэцтэй. Огтлох буюу шахаж үзэхэд үнэртэй шүүс ялгардаг, цагаан өнгөтэй, төдөлгүй агаарт шарладаг.
Ихэвчлэн хусан ой, нарс-хусан холимог ойд сийрээгдүү элсэрхэг хөрсөнд 7-9-р сарыг дуустал хугацаанд хэсэг хэсгээр үүрлэсэн байдлаар ургана.
Хатааж болдоггүй, чанах, шарахад тохиромжгүй зөвхөн урьдчилан боловсруулалт хийж хүнсэнд хэрэглэвэл амтлаг мөөг юм.
Х.Алтанцэцэг
Сэтгэгдэл үлдээх