2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Бидэрт сархиаг
(волнушка розовая, волнушка обыкновенная, lactariustorminosus)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Russulaceae
Төрөл: Lactarius
Малгай:

Голч 5-13 см. Ягаан ба улаавтар өнгөтэй. Малгайн дээд талын голд нь багахан хонхорхойтой. Ирмэг нь дотогш хунисан, хилэнлэг гадаргуутай. Малгай нь олон цагирагтай ба хөгшрөх тутам цагирагны өнгө нь улайдаг.

Салбан:

Цайвар шаргал, улбар шар цагаан өнгөтэй. Шилбээ дагаж доош нийлж ургасан байдаг.

Шилбэ:

Хөндий, цайвар эсвэл улбар шар өнгөтэй.

Махлаг эд:

Нягт, цайвар, эсвэл ягаавтар өнгөтэй. Давирхайдуу үнэр мэдрэгдэнэ.амт нь гашуун огтолж үзэхэд цайвар ягаан шүүс ялгарна.

Ургах газар:

Хусан ба навчит ой, холимог ойд ургана.

Хүнсэнд хэрэглэх нь:

Чанах, шарах аргаар хэрэглэж болно. Удаан хадгалах үед хүйтэн усанд угаасны дараа чанаж дараа нь давслах ба хүнсэнд хэрэглэхийн өмнө дахин угаах хэрэгтэй.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-11-10 17:25:51 684 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/