2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Сормост сархиаг
(Груздь настоящий, Lactarius resimus)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Russulaceae
Төрөл: Lactarius
Малгай:

Голч нь 5-17 см, цагаан өнгөтэй, нилээд төмбөгөр байгаад дараа нь хавтгай болдог. Салслаг шар гадаргуутай.

Салбан:

Цагаан шаргал өнгөтэй, нилээд өргөн,шилбэтэйгээ нягт холбогдсон байна.

Шилбэ:

Богинохон, бүдүүвтэр, цайвар шаргал өнгөтэй, зарим үед шар толботой бөгөөд боловсорч гүйцсэн мөөгний шилбэ хөндий байдаг.

Махлаг эд:

Цагаан өнгөтэй, огтлоход гашуун шүүс ялгарч агаарт шарлана. Нягт боловч барихад хэврэг хугарамтгай бөгөөд өвөрмөц үнэртэй.

Ургах газар:

Навчит ой ба шилмүүст ой, холимог ойд ургана.

Хүнсэнд хэрэглэх нь:

Боловсруулж хэрэглэхдээ сайтар угааж, зөвхөн давсалж хүнсэнд хэрэглэнэ.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-11-10 17:16:27 664 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/