2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Эгэл тосондой
(Маслёнок обыкновенный, Suillus Grevillei)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Suillaceae
Төрөл: Suillus
Малгай:

Голч нь 3-14см, улбар шар, бор шаргал, алтан шаргал, өнгөтэй. Дээд тал гүдгэр байгаад хавтгай болдог. Гадар хальс салслаг, хуурамтгай, элгэн тал нь жижиг амсар бүхий гуурснаас тогтоно. Гуурс нь махлаг эдээс хялбархан сална.

Шилбэ:

Дээд талаараа цагирагтай, малгайныхаа адил өнгөтэй.

Махлаг эд:

Өнгө нь огьлоход үл мэдэг ягаардаг. Шилбэ нь доошоо бүдүүвтэр бөгөөд цагирагтай.

Ургах газар:

Шинэсэн ба холимог ойд 6-9 сард ургана.

Хүнсэнд хэрэглэх нь:

Малгайн хальсыг хуулж шинээр нь цуужуулж хэрэглэнэ.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-11-09 19:45:38 2113 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/