2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Шинэсний тосондой
(Маслёнок лиственничный, Suillus grevillei)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Suillaceae
Төрөл: Suillus
Малгай:

Голч нь 3-14 см, улбар шар, бор шаргал, алтан шаргал, өнгөтэй. Дээд тал нь гүдгэр байгаад хавтгай болдог. Гадар хальс салслаг, хуурамтгай, элгэн тал нь жижиг амсар бүхий гуурснаас тогтоно. Гуурс нь махлаг эдээс хялбархан сална.

Шилбэ:

Дээд талаараа цагирагтай, малгайныхаа адил өнгөтэй.

Махлаг эд:

Цагаан буюу шаравтар өнгөтэй. Огтлоход өнгө нь ялимгүй хувирна.. аятайхан өнгөтэй.

Ургах газар:

Нарсан ойн цоорхой, зөрөг замын дагуу ургадаг.

Хүнсэнд хэрэглэх нь:

Шинээр чанах буюу цуужуулж болно.

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-11-03 20:29:23 1296 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/