
Малгайны голч нь 7-14 см. Эхлээд бөмбөгөр байснаа томрох тутм хавтгайрдаг. Малгай нь доороо элгэвчтэй, тэр нь зузаарч шилбэндээ цагираг болон хоцорно. Цагаан өнгөтэй, цайвар хүрэвтэр туяатай, хуурай гөлгөр эсвэл хайрслаг гадаргуутай.
Малгайн доод талын элгэвч задрахад ягаавтар өнгийн салбан гараад, мөөг ургах тутам салбангийн өнгө хүрэн болсоор эцэст нь харлана.
Нягт бортого хэлбэртэй, богинохон. Зулуу мөөгни малгай хаяанаасаа эхлэн шилбэ хүртэл нимгэн цагаан өнгийн бүрхүүлээр хучигдсан байх ба мөөг томрох үед тэр нь цагираг болж шилбэндээ үлдэнэ.
Нягт цагаан өнгөтэй, огтлоход өнгө нь бага зэрэг хувирдаг, аятайхан анхилуун үнэртэй.
Өвөлжөө бууц, ногоон талбай, цэцэрлэг, нуга, замын хажуу зэрэг ялзмаг ихтэй газар ургана.
Шинэ мөөгний малгайн хальсыг хуулж, давслах, цуужуулах болон хатааж хүнсэнд ашиглана. Хатаахад улам хар болно. Энэ мөөг ньмаш сайн шим тэжээлтэй, сайхан амттай учир ямар ч хоолонд хэрэглэж болно. Харин хөгширсөн, салбан хар хүрэн болсон мөөгийг түүх хэрэггүй. Ийм мөөгний чанар муудсан байдаг. Хар мөөг нь хортой мөөгний нэгэн төрөл болох хорт улцан мөөгтэй нилээд төстэй. Хорт улцан мөөгний салбан нь дандаа цагаан өнгөтэй байхаас биш хар хүрэн өнгөтэй болохгүй. Шилбэний доод үзүүр нь бөөрөнхийшахам болсон байх ба хар мөөгөнд ийм бүдүүрэл байхгүй.
Х.Алтанцэцэг
Сэтгэгдэл үлдээх