2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Талын цагаан мөөг (Хүрээмэг)
(Рядовка монгольская, Tricholoma mongolicum imai)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Agaricaceae
Төрөл: Agaricus
Малгай:

Голч нь 5-19 см, махлаг байдалтай, цагаан өнгөтэй, тал бөмбөгөр гадаргуутай гөлгөр зах нь доош үл мэдэг эргэсэн байна.

Салбан:

Малгайтайгаа адил цагаан өнгөтэй, шилбэтэйгээ нийлж ургасан байдаг. Шилбэ нь бүдүүвтэр бөгөөд богинохон, ёзоор нь нилээд бүдүүн өнгө нь цагаан

Махлаг эд:

Цагаан, цайвар шар өнгөтэй. Огтолж үзэхэд өнгө нь өөрчлөгдөхгүй. Биежүү нягт байдалтай, анхилуун үнэртэй байдаг. 

Ургах газар:

Уулын бэл ар, хяр орчмоор, тал дугуйрсан хэлбэртэй хар ногоон хүрээнд 7-р сарын 20-ноос 8-р сарыг дуустал хугацаанд ургана. 

Хүнсэнд хэрэглэх нь:

Энэ мөөгийг хүнсэнд давсалж, хатааж, цуужуулж хэрэглэхээс гадна шинээр нь шарах, жигнэх, чанах аргаар хэрэглэдэг. Хатааж нунтагласан байдлаар удаан хугацаагаар хадгалах боломжтой. 

Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-11-03 14:16:20 2249 0
Энэ мөөгтэй төстэй Иддэг мөөгнүүд
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/