Мөөг нь 17 төрлийн амин дэм агуулдаг ба үүнд маханд байдаггүй нэн ховор амин дэмүүд ч бий. Элэгийг шүүрхий болгож идэх нь цус төлжүүлдэг. Ихэнхи өөх тосонд агуулагддаг судас хатууруулдаг холестерин хэмээх бодис байдаггүй.
Мөөгөө усаар шүршиж цэвэрлэн, уг хэсгийг нь тасалж, 3-5 см-ийн хэмжээтэй хэрчинэ. Элэгний хальсыг хуулж, дотор судаснуудыг тасалж цэвэрлэн нимгэн хавтгай, сонгиныг тал цагираг хэлбэртэй хэрчинэ.Сүүлээ мөн нимгэн хавтгай хэрчинэ. Халаасан хайруулын тавагны ёроолд эхлээд сүүлээ дэвсэнэ, дээр нь мөөгөө зулна. Мөн сонгиноо хийж 3-4 минут зөөлөн галаар шарна. Дээр нь элгээ үелэн зулж, 3 минут жигнээд хутгаж, давсаар амтлаад 1-2 минут шарна. Ногоон сонгино цацна. Та тавтай зооглоорой.
Чойжилсүрэн Зана Овогт
Сэтгэгдэл үлдээх