Мөөгөө цэвэрлээд хүйтэн усанд дэвтээсний дараа нарийн савх хэлбэртэй хэрчиж дэвтээсэн шүүсэнд нь чанаж болгоно. Ингэж дэвтээсэн мөөгний шөлөнд бага зэргийн мах, хэрчсэн төмс хийж 10-15 минут буцалгасны дараа тусад нь хуурсан сонгино, шар лууван, амт оруулагчийг нэмж үргэлжлүүлэн чанаж болгоно. Шөлийг таваглаж, хэрчсэн ногоон сонгино, яншуй цацаж зөөхий дусаана. Ингээд л гэр бүлээ дайлцгаана. Сайхан хооллоорой!
Сэтгэгдэл үлдээх