Мөөг тэр дундаа хясаа мөөгний шим тэжээл үхрийн махтай эн зэрэгцэх бөгөөд хурдан шингэдэг тул махан хоол шиг ходоод дараад байдаггүй гэдгийг бид мэднэ. Мөн ходоодны хүчлийг тэнцвэржүүлэх, даралт тогтворжуулах зэрэг олон үйлчилгээтэй.Хийх арга:Аль болох жижиг мөөг сонгоорой. Мөөгөө дэлбэн дэлбэнгээр нь салгаад угааж, амтлан 5-6 орчим минут зөөлөн гал дээр буцалгана.Дараа нь шүүж аваад сэврээнэ. Гахайн өөхөө багавтар хэмжээтэй, хавтгайлан хэрчинэ. Гахайн өөх, мөөг, сонгиноо үелүүлэн шорондоо хатгаад утна. Өөх болоход хоол бэлэн болно. Шорлогоо дуртай соусаараа хачирлан зооглоорой. Мөн хясаа мөөгийг доорх бичлэг дээр харуулж байгаа шиг шарж ч болно.
Сэтгэгдэл үлдээх