2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Мөөг хүний биеийн хөгшрөх явцыг сааруулдаг

Эрготионин, глутатион хэмээх антиоксидантууд хөгшрөх явцыг “чангаадаг” болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Зөвхөн хөгшрөлт гэлтгүй аливаа өвчний эрсдэлийг бууруулахад хамгийн их нөлөөлдөг тэдгээр бодис төрөл бүрийн мөөгөнд ихээр агуулагддаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны багийн ахлагч Роберт Билман “Бид 13 төрлийн мөөгийг судлахад эл 2 “залуужуулагч” заримд нь хамт байсан. Гэхдээ хэмжээний хувьд харилцан адилгүй. Харин цагаан мөөгний нэг зүйл болох болетуст эрготионин, глутатион хоёул их хэмжээтэй агуулагддаг болохыг тогтоолоо.Хүмүүс хамгийн өргөн хэрэглэдэг шампиньон буюу хурган цагаан мөгөөнд эдгээр нь харьцангуй бага агуулагддаг. Хамгийн гайхалтай нь эрготионин, глутатион хэмээх нэгдлийн шимт байдал халуун боловсруулалтын явцад уурших, багасах зэргээр алга болдоггүй. Үүнээс гадна Альцгеймер, Паркинсоны өвчнөөс сэргийлэхийн тулд хүнсэндээ мөөг тогтмол хэрэглэх хэрэгтэй” гэжээ.

Мэдээллийг бэлтгэн оруулсан:
Чойжилсүрэн Зана Овогт
2018-10-28 00:08:16 940 0
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/
Холбоотой мэдээ