2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Орц:
Мөөг
2 кг
Ус
700 мл
Давс
Амны том халбагаар 1.5 халбага
Элсэн чихэр
Амны том халбагаар 2 халбага
Цагаан цуу
9 хувь
Бөөрөнхий хар чинжүү
Хүссэн хирээр
Лаврын навч
10 ширхэг
Бөөрөнхий сонгино
20 гр
Сармис
4-5 хумс
Жижигэвтэр улаан лууван
2-3 ширхэг

энэ даршлах арга нь мөөгний амь үнэр, амтыг алдагдуулахгүй даршилдаг, хамгийн энгийн арга юм.

За ингээд мөөгнөөс бусдыг нь саванд хийж зөөлөн гал дээр 5-6 минут буцалгана. Дараа нь мөөгөө хувааж, угаагаад усыг нь шавхаж мөн 5 минут буцалгана. Дараа нь уусмалаа 3-5 минут буцалгана. Мөөг болон хольцоо дарах шилэндээ хийгээд дээрээс нь уусмалаа хийж, тагыг нь хагас таглаад 120 хэмд 30 минут жигнэнэ. Гаргахаасаа өмнө тагыг нь чангалан таглаад доош харуулж, харанхуй газар тавьж хөргөх хэрэгтэй. Хөрсөн хойно хөргөгчиндөө хийх юм. Хөрсний дараа шууд идэж болно. Хясаан мөөг нь дархлааг сайжруулж, цусны даралт болон халуун бууруулах, цусан дахь холестриныг багасгах, вирусын эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг. 

Та тавтай зооглоорой

Хоол хийх алхамууд
1
2
3
4
Мэдээллийг бэлтгэн оруулсан:
Чойжилсүрэн Зана Овогт
2018-10-27 21:27:57 1440 0
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/
Энэхүү мэдээтэй холбоотой мөөгнүүд
Холбоотой мэдээ