2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Хэврэг чидмэг
(Сыроежка ломкая, Russula fragilis)
Анги: Agaricomycetes
Аймаг: Fungi
Овог: Russulaceae
Төрөл: Russula

Хэврэг чидмэг гэхэ энэхүү мөөг нь маш олон төрөлт Чидмэг мөөгний төрөлд хамаарагддаг. Энэ бол иддэггүй мөөг юм.

Хэврэг чидмэг мөөгний латин нэршил нь — Russula fragilis, орос нэршил нь Сыроежка ломкая.

 

Зулзаган үедээ малгай гүдгэр хэлбэртэй байх бөгөөд аажмаар нээгдэж хүнхэр хэлбэр орно. Малгайн голч нь 2,5 - 6 см байдаг. Уг мөөг хэврэг байдгаас мөөгний малгайн өнгөнд энэхүү хэврэг байдал нөлөөлдөг аж. Эхэндээ ягаан, нил-яагаан өнгөтэй байдаг бол цаг хугацааны явцад энэ нь бүдгэрч хувирч харагдана. Малгайн зах ирмэг орчмоор тунгалаг, ягаан эсвэл ногоон саарал өнгө үзэгддэг.

Салбангууд нь удаан хугацаанд цагаан өнгөө хадгалах бөгөөд сүүлдээ шаргалтаж эхэлдэг. Спор нь амионидын торон загвартай ба элипс хэлбэртэй, нунтаг цагаан өнгөтэй. 

Шилбэ нь цилиндр хэлбэртэй, хавтгай нимгэн судалтай. Шилбэний урт 3 - 7 см, голч нь 5 - 15 мм хүрнэ. Шилбэний гадаргуу хэсэг нь цагаан бөгөөд будагдсан мэт харагдацтай. 

Хэврэг чидмэгийн ургах орчин

Энэ төрлийн мөөг их элбэг тохионо. Шилмүүст болон холимог ойд их таардаг. Тэдгээрийг царс, нарс, хус моддын доороос төвөггүй олно. Хэврэг чидмэгийг 8-р сараас 10-р сарын хооронд түүх бөгөөд тун ховор тохиолдолд 7-р сард таарах нь бий. 

Хэврэг чидмэгийн хүнсний хэрэглээнд өгсөн үнэлэмж

Хэврэг чидмэг нь амт чанарын хувьд хүнсэнд хэрэглээд байхаар мөөг биш юм. Хэт гашуун амттайгаа түүнийг хэрэглэдггүй байна. Гэсэн хэдий ч энэхүү мөөгийг тодорхой нөхцөлд буюу их хэмжээгээр бус цөөн тоогоор хүнсэнд хэрэглэх нь бий.

Хэврэг чидмэгний ач тус

Хэврэг чидмэг нь уураг, витамины үнэ цэнэтэй эх үүсвэр юм. Түүнд агуулагдах витамин PP нь мэдрэлийн систем, зүрх судас, цусны судасны үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд арьсанд уян хатан чанарыг өгдөг аж. 

Витамин Е-г мөн агуулдаг бөгөөд энэ нь эд эсийг хүчилтөрөгчөөр хангаж, антиоксидант, салст бүрхэвч, арьсыг тэжээхэд тусалдаг. Мөн түүнчлэн энэхүү мөөгний агууламжид С витамин байх бөгөөд дархлааны систем болон цусны судасны бэхжилтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна хэврэг чидмэг нь Б бүлэгт амин дэм агуулдаг бөгөөд энэ нь бодисын солилцооны үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй юм.

Витаминаас гадна төмс, фосфор, кальци, натри, кали, магни зэргээр баялаг байдаг. Меносахарид, дисахарид, аминопласттай хүчил, эслэгийн эслэг, өөх тосны хүчил, лецитин зэрэг бүтэцтэй.

Хэврэг чидмэг нь калорын маш бага агууламжтайд тооцогддог. 100 гр-д ердөө 19 ккал оногдоно.

Хэврэг чидмэгний хориотой ойлголтын талаар

Хэврэг чидмэг нь маш хүнд төрлийн хүнсний төрөлд тооцогддог бөгөөд таны элгэнд хэт их ачааллыг өгдөг. Үүнээс гадна хэврэг чидмэгийг 7 хүртэлх насны хүүхдүүдэд хэрэглэхийг хориглодог байна. Учир нь бага насны хүүхдүүдэд элэгний идэвхтэй ферментийн систем нь хараахан хөгжиж амжаагүй байдаг тул хэврэг чидмэгийн бие организмд үлдээх задралыг арилгаж чаддаггүй аж.

Төрөл зүйлүүд

Сыроежка сардониксовая нь гадна байдлаараа хэврэг чидмэгтэй төстэй боловч илүү хүчтэй тод өнгөтэй, хүхэр шар өнгийн салбан ба илүү хатуу бүтэцтэйгээрээ ялгарна. Шилбэ нь цилиндр хэлбэртэй ч ягаан өнгийн толбонуудтай. Махан эд нь хатуу бөгөөд жимсний амттай байдаг. Сардинийн чидмэг нь Европт ургадаг ба холимог ой болоон шилмүүст ойд зөвхөн нарс модны доор үзэгддэг. Эдгээр мөөг нь гашуун нясуун амттайгаас иддэггүй ангилалд орох тул хөнгөн зэргийн хордлого өгдөг байна.

Турк чидмэг мөн адил хэврэг чидмэгтэй төстэй шинж чанартай. Түүний шилбэ цилиндр хэлбэртэй, цагаан өнгөтэй заримдаа ягаан байх нь бий. Турк чидмэг нь том махлаг бөгөөд Европын ойн бүсэд маш ихээр тохиодог. Хэдий гашуун амт үгүй ч тааламжтай амт ч бас байдаггүй аж.

asdf
asdfasdf
Мөөгний мэдээллийг бэлтгэн оруулсан:
ganbat
Хянан шалгасан:
Баярбилэгт (Ph)
2018-10-11 13:17:48 1383 0
Энэхүү мөөгтэй таарсан мөөгчдийн бусад зургаас
Одоогоор илгээсэн зураг байхгүй.
Өөрийн авсан зургаа илгээх
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/